Сар шинийн баярыг угтсан 15-50 хувийн хөнгөлөлттэй урамшуулалт аян эхэллээ

XVII жарны “Хөхөгчин” хэмээх Модон могой жил айлчлан ирж, сар шинийн баярын өдрүүд хаяанд айсуй. Өвлийг өнтэй давж, урин хавартай учран золгосны бэлгэдэл, өвөг дээдсээс уламжлан ирсэн төрт ёсны хамгийн том баяр Цагаан сарыг угтан ХААН Банк картын урамшуулалт аянаа эхлүүлж байна.
Хэрвээ та Priority, Signature дебит болон бусад бүх төрлийн кредит карттай бол 2025 оны 2-р сарын 17-28-ны өдрийг дуустал дараах сонгогдсон байгууллагуудаар үйлчлүүлэхдээ 50 хүртэлх хувийн хөнгөлөлттэй үйлчлүүлэх боломжтой. Тухайлбал, та картаа ХААН Банкны ПОС төхөөрөмжид шууд уншуулснаар 15-25 хувийн хөнгөлөлт, харин картаа Digi Pay аппликэйшнд холбон төлбөрөө төлснөөр 30-50 хувийн хөнгөлөлт эдлэх боломжтой юм.
Сонгогдсон байгууллагуудын дэлгэрэнгүй мэдээлэлтэй ЭНД дарж танилцана уу.
Аянд хамрагдах карт, хөнгөлөлтийн мэдээлэл
Картын төрөл | Хөнгөлөлтийн хувь | Нэг харилцагчийн авах хөнгөлөлтийн дээд дүн | |
Биет карт | Digi Pay аппликэйшнд холбосон карт | ||
Platinum кредит карт Priority дебит карт | 25% | 50% | 1,000,000₮ |
Signature дебит карт | 20% | 40% | 800,000₮ |
Easy кредит карт Энгийн кредит карт | 15% | 30% | 600,000₮ |
Жишээ нь, Priority дебит карттай харилцагч А дээрх байгууллагуудын нэгнээс 2,000,000 төгрөгийн худалдан авалт хийсэн тохиолдолд:
- Картаа ПОС төхөөрөмжид уншуулж төлбөр хийвэл 25% буюу 500,000 төгрөгийн хөнгөлөлт,
- Digi Pay аппликэйшнд холбосон картаараа төлбөр төлснөөр 50% буюу 1,000,000 төгрөгийн хөнгөлөлт авна.
Дараах зүйлсийг анхаараарай:
- Энэхүү хөнгөлөлт нь зөвхөн дээр дурдсан картуудад хамаарна.
- Биет картаар болон Digi Pay аппликэйшнд холбосон картаар давхар хөнгөлөлт эдлэхгүй.
- Сонгогдсон байгууллагуудын тусгай хямдралтай бараа бүтээгдэхүүнд давхар хөнгөлөлт үйлчлэхгүй.
Та хэрвээ гар утсандаа Digi Pay аппликэйшн суулгаагүй бол яг одоо ЭНД дарж татан аваад, картаа холбон урамшуулалт аянд амжиж оролцоорой. Digi Pay аппликэйшн нь ямар ч шимтгэл хураамжгүй, гүйлгээ хийхэд хялбар, хурдан бөгөөд байнгын хөнгөлөлт, урамшууллаар дүүрэн гэдгийг ташрамд дуулгахад таатай байна.
Харин та төлбөрийн хэрэгслийн хамгийн хялбар шийдэл болох зээлийн эрхтэй кредит картаа авч амжаагүй бол Khan Bank аппликэйшнээрээ ердөө хэдхэн хором зарцуулан, дараах зааварчилгааны дагуу онлайнаар захиалаарай.
- Цалингийн орлогоор судлах боломжтой кредит карт захиалах зааварчилгаа авах бол ЭНД,
- Хадгаламж барьцаалсан кредит карт захиалах зааварчилгаа авах бол ЭНД,
- Энгийн кредит карт захиалах зааварчилгаа авах бол ЭНД дарна уу.
Хамтын өсөлт төгөлдөр – ХААН Банк