Тула мужид 1300 гаруй эмнэлгийн ажилтан коронавирусээр халдварлажээ

585
 
ОХУ-ын Тула мужид цар тахал дэгдэж эхэлснээс хойш 1300 гаруй эмнэлгийн ажилтан коронавирусээр халдварлажээ. Тэдний 732 орчим нь ажил үүргээ гүйцэтгэх үедээ халдвар авсан байна.
Ажил үүргээ гүйцэтгэх үеэрээ коронавирусээр халдварласан 600 ажилтан холбооны болон бүс нутгийн төсвөөс материалын дэмжлэг авчээ. Тула мужийн захирагч Алексей Дюмин ажилтнуудад тэтгэмж олгох хугацааг 9 дүгээр сар хүртэл сунгахыг мужийн засгийн газарт үүрэг болгосон байна.
Тула мужид одоогоор халдвар авсан 454 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас 7 нь хүүхэд бол 41 хүн эрчимт эмчилгээний тасагт хэвтэж байгаа аж. Мөн 10 хүнд хиймэл амьсгалын аппарат залгажээ.
Тус мужид 3 дугаар сарын 16-нд коронавирусний цар тахлын улмаас өндөржүүлсэн бэлэн байдал зарласан бөгөөд одоогоор хязгаарлалтыг цуцлах хоёрдугаар шатандаа орж байгаа аж.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Sukhbaatar.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Sukhbaatar.nutag.mn