Конго улсад үл мэдэгдэх ханиадны улмаас 79 хүн нас баржээ

47

Конго улсын баруун өмнөд хэсэгт ханиадтай төстэй шинж тэмдэг илрэх үл мэдэгдэх өвчний улмаас 79 хүн нас барсныг Эрүүл мэндийн яамнаас мэдээлжээ.
Нас барсан хүмүүсийн дийлэнх нь 15-18 насныхан байсан гэв.
Одоогоор 300 гаруй хүн халдвар авсан бөгөөд халуурах, толгой өвдөх, хамраас нус гоожих, ханиалгах, амьсгал давчдах, цус багадалт зэрэг шинж тэмдэг илэрч байгаа аж.
Халдвар зонхилж буй Панзи муж нь алслагдмал бүс учраас эм хангамжийн нөөц хомс байгааг эх сурвалж хэлжээ.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллага халдварыг лабораторид шинжлэх зорилгоор сорьц авах багийг алслагдсан муж руу явуулсан гэдгээ мэдэгдсэн.
Конгогийн эрх баригчид иргэдийг тайван байж гараа савандаж угаах, олон хүнтэй цуглаан хийхгүй байхыг уриалж байна.
Төв Африкийн Конгод сармагчны цэцэг өвчний тохиолдлууд мөн нэмэгдэж буй хүнд үед үл мэдэгдэх ханиадны төрлийн өвчин тархсан нь эрх баригчдын санааг зовоож байна. 
Энэ оны 1-7 дугаар сарын хооронд тус улсын 14500 орчим хүн сармагчны цэцэг өвчний халдвар авсан.
Конго нь олон жилийн турш Эбола вирусын халдвартай тэмцсэн юм. 
Эх сурвалж: ВВС
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Sukhbaatar.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Sukhbaatar.nutag.mn