Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын гүйцэтгэх нарийн бичгийн даргатай уулзав
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2024 оны арванхоёрдугаар сарын 2-ны өдөр Саудын Арабын Хаант Улсын Эр-Рияд хотноо Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 16 дугаар бага хурлын үеэр тус конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ибрахим Тиотой уулзав. Уулзалтын үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын 30 жилийн ойн мэндийг хүргэж, өнгөрсөн хугацаанд тус конвенцын Нарийн бичгийн дарга нарын газар байгаль дэлхий, газар хөрсийг хамгаалах, цөлжилттэй тэмцэх, газрын доройтлыг бууруулах асуудалд дэлхий нийтийн анхаарлыг хандуулж, үр дүнтэй ажиллаж байгаад Гүйцэтгэх нарийн бичгийн даргад талархал илэрхийллээ.