Гэрээсээ морьтой гараад сураггүй болсон 17 настай хүүг эсэн мэнд олжээ

26

Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Хөндлөн хайлааст багийн "Зүүн-Араат" гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 280 км-т, сумын төвөөс зүүн урд зүгт 60 км-т/ тус сумын харьяат иргэн А нь 11.28-ны өдрийн 15:00 цагт гэрээсээ мориор гарч яваад сураггүй болжээ.
Энэ тухай дуудлагыг мөн өдрийн 22:40 цагт аймгийн онцгой байдлын газарт хүлээн авсан байна. Улмаар тус аймгийн Онцгой байдлын газрын Эрдэнэцагаан сум дахь 47 дугаар ангийн алба хаагчид очиж иргэн А /17 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 00:50 цагт тус багийн “Хадтай-Уул” гэдэг газар /гэрээс нь хойд зүгт 1 км/-аас эсэн мэнд олсон талаар мэдээллээ.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Sukhbaatar.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Sukhbaatar.nutag.mn