Танилц: Аймгуудын шинэхэн Засаг дарга нар

66

Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгууль аравдугаар сарын 11-ний /2024.10.11/  өдөр орон даяар зохион байгуулагдсан. Улмаар өнгөрсөн долоо хоногоос эхлэн нийслэл болон дүүргүүд мөн аймгууд Иргэдийн Төлөөлөгчдийн анхны хурлаа хийж Засаг дарга нараа томилж буй. Тэгвэл Ньюс агентлаг өчигдөр /2024.10.21/ уншигч та бүхэнд нийслэл болон дүүргүүдийн Засаг дарга нарын мэдээллийг нэгтгэн хүргэсэн. Харин өнөөдөр /2024.10.22/  аймгуудын Засаг дарга нарын мэдээллийг хүргэхээр бэлтгэлээ.

АРХАНГАЙ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГААР Б.ЦЭРЭННАДМИДЫГ ТОМИЛЖЭЭ
Архангай аймгийн Засаг даргад аймгийн ИТХ-ын төлөөлөгч Б.Цэрэннадмидыг томилохоор болжээ. Тодруулбал, аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд оролцсон нийт төлөөлөгчдийн 95,1 хувийн саналаар дэмжиж Монгол Улсын Ерөнхий сайдад уламжлахаар болсон байна. Тэрбээр 2023 оны хоёрдугаар сараас эхлэн тус аймгийн Засаг даргаар томилогдон ажиллаж байгаа билээ. Ийнхүү ажлаа үргэжлүүлэхээр болжээ.
Түүний хувьд музейн арга зүйч-жуулчлал зохион байгуулагч мэргэжилтэй. Төрийн захиргааны менежмент мэргэжлээр магистрын зэрэг хамгаалсан.
Ажлын туршлага:
  •  2005-2008 онд Соёлын дээд сургуульд багш,
  • 2009-2011 онд Архангай аймгийн Мэргэжил, сургалт, үйлдвэрлэлийн төвийн дэд захирлаар,
  • 2011-2016 онд Архангай аймгийн Музейн захирлаар,
  • 2016-2020 онд Архангай аймгийн Засаг даргын тамгын газрын даргаар,
  • 2020 оноос Архангай аймгийн Монгол Ардын Намын хорооны даргаар,
  • 2023 оны 02 дугаар сараас Архангай аймгийн Засаг даргаар томилогдон ажиллаж байна.
ДОРНОД АЙМГИЙН ЗАСАГ ДАРГААР Ш.ЁЛЫГ ТОМИЛОХООР БОЛСОН БАЙНА
Дорнод аймгийн Иргэдийн төлөөлөгчдид анхдугаар хуралдаанаа хийж аймгийн Засаг даргаар Ш.Ёлыг томилохоор болжээ.
Тэрбээр, 1988-1998 онд Дорнод аймагт ерөнхий боловсролын сургууль төгссөн.
  • 1999-2003 онд ШУТИС-д суралцсан
  • 2009-2010 онд Удирдлагын академи
  • 2009-2011 онд ШУТИС-ийг Бизнесийн удирдлагын магистраар төгссөн
  • 2003-2006 онд Дорнод Нийтийн аж ахуй ОНӨҮГ-ын диспетчер, Хүний нөөцийн менежер,
  • 2006-2012 онд "Чойбалсан хөгжил" ОНӨҮГ-ын дарга,
  • 2012-2016 онд Дорнод аймгийн МАН-ын хорооны дэд дарга,
  • 2016 оноос аймгийн Засаг даргын орлогчоор ажиллаж байгаа юм.
ДОРНОГОВЬ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГААР О.БАТЖАРГАЛЫГ ТОМИЛОХООР БОЛОВ
Дорноговь аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн анхдугаар хуралдаан өчигдөр /2024.10.21/ болж аймгийн Засаг даргаа томилсон байна. Тодруулбал, тус аймгийн Засаг даргад Сайншанд сумын II баг буюу 11 дүгээр тойргоос нэр дэвшиж төлөөлөгчөөр сонгогдсон О.Батжаргалыг сонгон, Монгол Улсын Ерөнхий сайдад уламжлахаар шийдвэрлэжээ. Тэрбээр, Монгол Улсын их сургуулийг  эрх зүйч мэргэжлээр төгссөн.
  • “Адептус консалтинг фирм” компанид хуульч, өмгөөлөгч,
  • “Адептус консалтинг фирм” компанийн гүйцэтгэх захиралаар ажиллаж байсан.
  • 2016-2020 онд аймгийн ИТХ-ын төлөөлөгч хийж байсан.
  • 2020 оны арваннэгдүгээр сараас эхлэн өнөөдрийн хүртэл Дорноговь аймгийн Засаг даргаар ажиллаж буй. Ийнхүү улиран томилогджээ.
ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГААР Б.АЗЖАРГАЛЫГ ТОМИЛОВ
Дархан-Уул аймгийн ИТХ-ын ес дэх удаагийн сонгуулийн анхдугаар хуралдаан болж аймгийн Засаг даргаар Б. Азжаргалыг томилохоор болжээ. Түүний хувьд 2020-2024 онд тус аймгийн Засаг даргаар ажиллаж байсан бөгөөд ийнхүү улиран ажиллахаар сонгогдлоо. Тэрбээр, 2002 онд МУБИС-ийг төгссөн.
Ажлын туршлага: 
  • 2002 – УИХ-ын Тамгын газар УИХ-ын бие Төлөөлөгч
  • 2004 – Дархан сумын ЗДТГ Мэргэжилтэн
  • 2005 – Дархан сумын ИТХ-ын дарга
  • 2008 – Дархан сумын ЗДТГ Засаг даргын орлогч
  • 2012 – Дархан-Уул аймгийн ИТХ-ын Төлөөлөгч
  • 2012 – Дархан сумын ЗДТГ-т Засаг дарга
  • 2016 – Дархан-Уул аймгийн ИТХ-ын Төлөөлөгч
  • 2020 – Дархан-Уул аймгийн Засаг дарга
СҮХБААТАР АЙМГИЙН ЗАСАГ ДАРГААР М.ИДЭРБАТЫГ ТОМИЛОВ
Сүхбаатар аймгийн ИТХ-ын анхдугаар хуралдаанаар М.Идэрбатыг  аймгийн Засаг даргаар томилохоор болжээМ.Идэрбат нь 2012-2020 онд Баруун-Урт сумын Засаг дарга, 2020 оноос Сүхбаатар аймгийн Засаг даргаар ажиллаж байгаа юм. Тэрбээр,
  • 2002-2005 онд Сүхбаатар аймаг дахь ШУТИС-д багш
  • 2005-2008 онд Угсаатны зүйн музейн захирал, 2008-2012 онд Сүхбаатар аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга
  • 2012-2020 онд Баруун-Урт сумын Засаг дарга бөгөөд хотын захирагаар тус тус ажиллаж байжээ.
  • 2008-2012 онд Баруун-Урт сумын Иргэдийн хурлын төлөөлөгч,
  • 2012-2024 онд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч
  • 2008-2017 онд Баруун-Урт сумын ардчилсан намын дарга
  • 2017 оноос Сүхбаатар аймгийн ардчилсан намын даргаар ажиллаж байна.
ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГААР О.ПҮРЭВДОРЖИЙГ СОНГОЖЭЭ
Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын анхдугаар хурлаар О.Пүрэвдоржийг Засаг даргаар томилуулахаар 82 хувь нь дэмжиж, Монгол улсын Ерөнхий сайдад өргөн мэдүүлэхээр болжээ. Тэрбээр, Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан суманд 1979 онд төрсөн. Ам бүл 5. Автын Инженер мэргэжилтэй. 2010-2011 онд Удирдлагын акедеми йг төрийн удирдлагын менежер мэргэжлээр  төгссөн.
Ажлын туршлага: 
  • 2003-2005 онд Аймгийн Мэргэжлийн хяналтын газарт улсын байцаагч
  • 2008-2013 онд Аймгийн тээвэр, авто замын газрын дарга
  • 2013-2016 онд Аймгийн Монгол Ардын Намын хорооны дэд дарга
  • 2016-2020 онд Арвайхээр сумын Засаг дарга бөгөөд Хотын Захирагч
  • 2020 оноос Аймгийн ИТХ-ын даргаар ажиллаж байна.
  • 2022-2024 онд аймгийн МАН-ын хорооны орон тооны бус дэд дарга
  • 2008-2024 онд Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгч
  • 2024 онд аймгийн МАН-ын дарга тус тус хийж байжээ.
УВС АЙМГИЙН ЗАСАГ ДАРГААР С.БАТЖАРГАЛЫГ ТОМИЛОХООР БОЛЖЭЭУвс аймгийн МАН-ын дарга С.Батжаргалыг эсэргүүсэн бичигт 1018 хүн гарын үсэг зуржээ
Увс аймгийн МАН-ын ээлжит бус зургадугаар хуралдаан аравдугаар сарын 17-нд хуралджээ. Хуралдаанаар аймгийн Засаг дарга болон ИТХ-ын даргыг сонгох асуудлыг хэлэлцсэн байна. Улмаар аймгийн ИТХ-ын даргад П.Баттулга, Аймгийн Засаг даргад С.Батжаргал нарыг нэр дэвшүүлж Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 100 хувийн саналаар дэмжжээ.
ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГААР Г.ЧИНБАТЫГ ТОМИЛОХООР БОЛОВГовь-Алтай аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын анхдугаар хуралдаанаар аймгийн Засаг даргад Г.Чинбатыг томилж Монгол Улсын Ерөнхий сайдад өргөн мэдүүлэхээр болжээ. Тэрбээр 2024 оны долдугаар сараас эхлэн өнөөдрийг хүртэл Говь-Алтай аймгийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсаг бөгөөн ийнхүү Засаг даргад албан ёсоор томилогдохоор болжээ.

https://news.mn/r/2759226/

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Sukhbaatar.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Sukhbaatar.nutag.mn