Паралимпын мөнгөн медальт, МУГТ Г.Болор-Эрдэнийг Сүхбаатар аймаг 50 сая төгрөгөөр урамшуулжээ

194

“Парис-2024” паралимпын наадмын эрэгтэйчүүдийн таеквондогийн 63 кг-д дэлхийн хошой аварга, МУГТ Г.Болор-Эрдэнэ мөнгөн медаль хүртсэн билээ. 
Сүхбаатар аймгийн Асгат сумын уугуул түүнийг төрөлх нутгийнхан нь хүлээн авч, хүндэтгэл үзүүлжээ. Мөн Сүхбаатар аймгаас түүнийг 50 сая төгрөгөөр урамшуулсан байна. Түүнчлэн Г.Болор-Эрдэнийн анхны багш, таэквондогийн “Эхлэл” клуб, “Амжилт кибер” сургуулийн багш Н.Нэргүйг 15 сая төгрөгөөр, олимпын хорооны дасгалжуулагчийг 5 сая төгрөгөөр тус тус урамшуулсан байна. 
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Sukhbaatar.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Sukhbaatar.nutag.mn