ХААН Банкны нэрэмжит оюутны тэтгэлэгт хөтөлбөрийн эзэд тодорлоо

191
Тогтвортой хөгжлийн 4-р зорилго болох “Чанартай боловсролыг дэмжих” чиглэлийн хүрээнд ХААН Банкны тогтвортой хөгжлийн бодлого, компанийн нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч ХААН Банк сангаас 18 дахь жилдээ зарласан “Шинэ оюутны тэтгэлэгт хөтөлбөр”-ийн эзэн 98 оюутан тодорлоо.
Олон жил уламжлал болгон хэрэгжүүлж ирсэн тус хөтөлбөрийг Улаанбаатар хотоос алслагдсан дүүрэг болон орон нутгаас шинээр оюутан болж буй төгсөх ангийн сурагчдын дунд зарладаг байсан бол энэ жил тэтгэлэгт хамрагдах оюутны тоог нэмж, цар хүрээг нь өргөжүүлэн, шинэ оюутнуудаас гадна өмнө нь ХААН Банкны тэтгэлэг хүртсэн ахлах курсийн оюутнууддаа дахин нэг боломж олгон тэтгэлэгт хамруулж буйгаараа онцлог.
ХААН Банк компанийн нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч ХААН Банк сангаараа дамжуулан 18 жилийн хугацаанд нийт 2260 гаруй оюутанд 2.3 тэрбум гаруй төгрөгийн тэтгэлэг олгоод байна.
2024-2025 оны хичээлийн жилд үе тэнгийн залуусаа манлайлж, “ХААН Банкны нэрэмжит шинэ оюутны тэтгэлэгт хөтөлбөр”-т шалгарсан шилдэг оюутнуудын нэрстэй ЭНД дарж танилцана уу. Харин дахин тэтгэлэгт авч буй оюутнуудын нэрстэй ЭНД дарж танилцана уу.
Тэтгэлэгт шалгарсан шилдэг оюутнууддаа баяр хүргэж, сурлагын өндөр амжилт хүсье.
Хамтын өсөлт төгөлдөр - ХААН Банк
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Sukhbaatar.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Sukhbaatar.nutag.mn