Л.Пүрэвсүрэнгийн цогцсыг Эверестийн 8400 метрийн өндрөөс олжээ

157

Л.Пүрэвсүрэнгийн цогцсыг Эверестийн 8400 метрийн өндрөөс олжээ.
Монголын Уулчдын Үндэсний холбоо:
Эверест оргилын 8400 метрийн өндрөөс бидний сайн найз, ах, дүү, сайн аав, сайн хань Л.Пүрэвсүрэн биднийгээ орхин оджээ. Даруу төлөв, алиа хошин зангаараа бид бүхний хайрыг татаж уулын гэр бүлд хүндэтгэлтэй явсан түүнийхээ гэр бүл, найз нөхдөд гүн эмгэнэл илэрхийлье.
Уулчин Ц.Өсөхжаргал, Л.Пүрэвсүрэн та хоёрынхоо уулын салбарт оруулсан хувь нэмэр, сэтгэл зүрх, дурсамжийг бид үүрд санан дурсах болно. Та хоёр минь хүсэл зорилго, мөрөөдлөө биелүүлж Дэлхийн дээвэрт авиралтаа хийж чадсан шүү. Бид та хоёрынхоо эр зориг, хүсэл тэмүүлэл, эр зоригоор үүрд бахархан санан дурсах болно.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Sukhbaatar.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Sukhbaatar.nutag.mn