БНСУ | Сонгогчдын ирц өнгөрсөн 32 жилийн хугацаанд хамгийн өндөр төвшинд хүрэв
Өмнөд Солонгосын парламентын сонгууль өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 10-ний өдөр болж өнгөрлөө. Тус улсын Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлснээр нийт сонгогчдын ирц 67 хувьд хүрсэн нь сүүлийн 32 жилийн турш тохиогоогүй өндөр үзүүлэлт гэв. Өмнөд Солонгост нийт 44.28 сая сонгуулийн насны иргэн бий. Үүнээс 29.66 сая нь 14.259 хэсгийн хороодод саналаа өгчээ.
22 дахь удаагийн прламентын сонгуулиар нийт 300 гишүүн сонгогджээ. Сонгуульд нийт 21 нам тойргоор өрсөлдсөн бол 38 улс төрийн хүчин пропорциональ байдлаар өрсөлдсөн байна. Саналын хуудсыг эхлээд машинаар, дараа нь гараар бататган тоолсон ба Солонгосын Ардчилсан нам үнэмлэхүй ялалт байгуулж нийт 175 суудал авсан бол сөрөг хүчин болох Ард түмний хүч нам 108 суудал авчээ.
Ийнхүү тус улсын Ардчилсан нам гурав дахь удаагаа Засаг барихаар болсон байна.