С.Ган-Эрдэнэд NCAA-гийн багаас санал иржээ

273

NCAA буюу Америкийн коллежийн сагсан бөмбөгийн нэгдүгээр дивизионд багтдаг багаас монгол хүү урилга авчээ.
Тодруулбал, С.Ган-Эрдэнэд D1-ийн “Охайо Бобкатс” багаас санал ирсэн аж. Ингэснээр коллежийн сагсан бөмбөгийн нэгдүгээр дивизионд мөрөө гаргаж буй хоёр дахь монгол тамирчин болох нь. Одоогоос хоёр жилийн өмнө Ш.Энхийн-Од “Дэйтон”-д данстай болж байв.
Г.Энхийн-Од өдгөө Сан Францискогийн их сургуулийн багт тоглож буй. Охайо их сургууль  нь 220 жилийн түүхтэй тус мужийн анхны их сургууль бөгөөд сагсан бөмбөгийн баг нь хамгийн сүүлд 2021 онд March Madness-д шалгарсан түүхтэй. “Шилүүснүүд” хасагдах шатанд 14 удаа өрсөлдсөн баг юм.
АНУ-ын Midwest сагсан бөмбөгийн клубт бэлтгэлээ базаадаг С.Ган-Эрдэнэ энэ жил дөнгөж 16 настай, ахлах сургуулийн 10 дугаар ангийн сурагч. Бусад тамирчид төгсөх ангидаа их сургуулийн багаас санал авах нь түгээмэл байдаг бол С.Ган-Эрдэнэд бусдаас харьцангуй эрт санал ирсэн нь ирээдүйтэй тамирчин гэдгийг харуулж байна. С.Ган-Эрдэнэ их сургуулийн багт тоглохын тулд эхлээд ахлах сургуулиа төгсөх шаардлагатай юм байна.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Sukhbaatar.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Sukhbaatar.nutag.mn