Сүхбаатар аймагт "Toyota Harrier" машинд үлдсэн 4 хүн осгож нас баржээ

77

Цагдаагийн байгууллагад 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 14 цаг 40 минутад Сүхбаатар аймгийн Дарьганга сумаас зүүн хойш 25 километр зайд “Таван хүн машиндаа осгосон шинжтэй байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн.

Тус аймгийн цагдаагийн газраас шалгахад урьдчилсан байдлаар "Toyota Harrier" маркийн тээврийн хэрэгсэлд 42-63 насны эрэгтэй, эмэгтэй хоёр, 4-16 насны эрэгтэй, эмэгтэй хоёр хүүхэд нийт 4 хүн осгосон байдалтай амь насаа алдсан харамсалтай тохиолдолд мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.

Мөн тээврийн хэрэгслийн жолооч 42 настай эрэгтэй осгосон байдалтай байсныг малд явж байсан иргэн олж, ойролцоох айлд хүргэж, сумын эмнэлгээс анхан шатны тусламж үзүүлжээ. Иймд иргэд, жолооч та бүхэн холын замд зайлшгүй зорчих үед автомашины бүрэн бүтэн байдлыг хангах, цаг агаарын нөхцөл байдалд тохируулан дулаан хувцаслах, мэргэжлийн байгууллагаас өгч буй зөвлөмж, зөвлөгөөг дагаж болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Sukhbaatar.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Sukhbaatar.nutag.mn