Трамп: АНУ-ын түүхэн дэх хамгийн их авлигад идэгдсэн Ерөнхийлөгч бол Байден

АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трамп өнөөгийн Ерөнхийлөгч Жо Байденыг байнга шүүмжилдгийн дээр түүнийг төрийн эрхэнд үлдээхгүйн тулд ирэх онд болох Ерөнхийлөгчийн сонгуульд оролцоно гэж мэдэгдэж байлаа. Энэ удаад ч тэрбээр Байденыг шүүмжилж, хамгийн муу ерөнхийлөгч гэж мэдэгджээ.
"Жо Байден бол АНУ-ын түүхэн дэх хамгийн чадваргүй, хамгийн муу, хамгийн ихээр авлигад идэгдсэн ерөнхийлөгч" хэмээн Трамп Айова мужид сонгогчидтой хийсэн уулзалтын үеэр мэдэгджээ.
Трамп багтдаг Бүгд Найрамдах намынхан ч Байденыг авлигал авсанд буруутгадаг. Тиймдээ ч бүгд найрамдахчууд олонх болсон Төлөөлөгчдийн танхим Байденд импичмент зарлах зорилгоор мөрдөн шалгах ажиллагаа явуулахаар болсон юм.
Г.Бямбасүрэн
Shuud.mn