“Эрдэнэт Loyalty” хөтөлбөрийн супер шагналын ялагчид амжилттай тодорлоо

215


 

Голомт банк Эрдэнэт хотын эрхэм харилцагчдадаа зориулан “Эрдэнэт Loyalty” урамшуулалт хөтөлбөрийг 2023.12.31-нийг дуустал хэрэгжүүлж байгаа билээ. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд Эрдэнэт хотод байрлах Голомт банкны ПОС дээр, Голомт банкны бүх төрлийн картаар төлбөр тооцоо хийх бүрдээ оноо цуглуулж, урамшуулалд хамрагдах боломжийг харилцагчдадаа олгож буй юм.

2023.04.20-ноос эхлэн хэрэгжиж буй тус хөтөлбөрт одоогийн байдлаар Орхон аймгийн Эрдэнэт хотын 47 мянга гаруй харилцагч хамрагдан оноо цуглуулаад байна. Үүнээс купон авсан 1738, урамшууллын эрх авсан 17229 харилцагч байгаа бөгөөд нийт урамшууллын эрх авсан харилцагчид дундаас 2 азтай харилцагчийг  Iphone 14 pro, 1 азтай харилцагчийг Дубайруу хосоороо аялах эрхээр шагнаж урамшууллаа.

Iphone 14 pro гар утасны ялагчдыг 2023.07.01-ний өдөр тодруулсан бөгөөд Т.Оюунчимэг, С.Соронзонболд нар Голомт банкны ПОС дээр, Голомт банкны картаар гүйлгээ хийж азтан болсон байна. Харин Дубай руу хосоороо аялах эрхийн эзнийг 2023.10.01-ний өдөр тодруулж, мөн Голомт банкны картаар гүйлгээ хийн урамшууллын эрх авсан Д.Эрдэнэзул супер ялагч болсон юм. Голомт банкны үнэнч хэрэглэгч байж, өөрийн хэрэглээг урамшуулсан нийт азтанууддаа баяр хүргэе.

“Эрдэнэт Loyalty” урамшуулалт хөтөлбөр маань 2023 оныг дуустал үргэлжлэх тул Эрдэнэт хотын харилцагч та Голомт банкны ПОС дээр, Голомт банкны картаар хийсэн гүйлгээнийхээ 1 төгрөг тутамд 1 оноо цуглуулж, хамтран ажиллаж буй байгууллагуудын хөнгөлөлтийн купоноос сонгон аваарай.

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Sukhbaatar.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Sukhbaatar.nutag.mn