СҮХБААТАР: Үндэсний спортын анхдугаар наадмыг зохион байгуулав

203


Аймгийн Засаг даргын ивээл дор, үндэсний спортын анхдугаар наадмыг өнгөрсөн амралтын өдрүүдэд Баруун-Урт хотноо зохион байгууллаа. Энэхүү наадам нь үндэсний спортыг хөгжүүлэх, дэмжих чиглэлээр аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан ажлын нэг юм.
Үндэсний спортын төрлүүдийг хөгжүүлэх, хамгаалах, уламжлалт тоглоом наадгай, зан үйл, үндэсний ёс, соёлын өвийг өсвөр залуу үеийнхэнд өвлүүлэх, сурталчлан таниулах, түгээн дэлгэрүүлэх нь үйл ажиллагааны гол зорилго. Наадамд 13 сумын 250 гаруй тамирчин, өв тээгч оролцож, үндэсний сур харваа, нумт харваа, шагайн наадгай, шагайн харваа, үндэсний бөх гэсэн тавар төрлөөр өрсөлдсөн юм.
Баяр наадмын талбайн зүлэг ногоон дэвжээнээ хоёр өдрийн турш үргэлжилсэн наадмыг Баруун-Урт сумын баг тамирчид өнгөлсөн бол удаах байрыг Мөнххаан, Эрдэнэцагаан, Уулбаян, Түмэнцогт сум эзэлжээ.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Sukhbaatar.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Sukhbaatar.nutag.mn