Хэрхэн хуурамч холбоосоос сэргийлж, хувийн мэдээлэл, мөнгөн хөрөнгөө хамгаалах вэ?

339


Цахим орчинд хуурамч холбоос байршуулан, улмаар иргэдийн хувийн мэдээлэл, интернэт банкны нэвтрэх нэр, нууц үгийг хууль бусаар олж авах оролдлого сүүлийн үед нэмэгдэх хандлагатай болсон. Энэ төрлийн хуурамч холбоос буюу URL нь ихэвчлэн хэрэглэгчтэй хамааралтай вэбсайт эсвэл санхүүгийн томоохон байгууллагаас явуулсан мэт итгэл үнэмшилтэй харагддаг учир хэрэглэгч хууртагдан хувийн мэдээллээ алдах эрсдэлтэй юм.

Хуурамч холбоос нь таныг дараах үйлдлийг хийхийг шаарддаг. Тухайлбал, “Дэлгэрэнгүй”, “Бүртгүүлэх бол энд дарна уу”, “Төлбөрөө энд дарж хийнэ үү” гэх мэт холбоос дээр дарах, нууц үгээ оруулах, хавсралт файл болон бусад мэдээллийг бөглүүлэх гэх мэтээр таны мэдээллийг авах зорилготой бөгөөд энэ нь фишинг халдлага байж болох юм. Түүнчлэн ямар нэгэн томоохон байгууллагын нэрийг ашиглан зээлийн үйлчилгээ, бүтээгдэхүүн худалдан авахыг санал болгосон и-мэйл байдлаар хүмүүс рүү илгээдэг.
Иймд харилцагч та хуурамч холбоос бүхий сайт руу хандахгүй байж, хувийн болон санхүүгийн мэдээллээ оруулахаас зайлсхийн, цахим залилангийн хохирогч болохоос сэргийлээрэй.  
ХААН Банкны хувьд цахимаар бүтээгдэхүүн болон зээлийн үйлчилгээ санал болгохдоо албан ёсны вэбсайт болон page хуудсаараа дамжуулан мэдээлдэг бөгөөд хувийн ямар нэг нууцлалтай мэдээлэл оруулахыг шаардсан холбоос бүхий мэдээлэл түгээдэггүй билээ.
Аливаа холбоос агуулсан мэдээлэл танд ирсэн тохиолдолд дараах зөвлөмжийг заавалмөрдөж хэвшээрэй:
  1. Та банкны вэбсайтад хандан төлбөр төлөх шаардлагатай болсон үедээ хамгийн түрүүнд тухайн URL холбоосны домэйн хаяг зөв бичигдсэн эсэхийг нягталж тулгаж хараарай.
  2. ХААН Банкны вэбсайт: https://www.khanbank.com/personal/home/
  3. ХААН Банкны Интернэт банк /иргэн/: https://e.khanbank.com/auth/login
  4. ХААН Банкны Интернэт банк /байгууллага/: https://sbeta.khanbank.com/auth/login
  5. ХААН Банкны Цахим салбар: https://online-branch.khanbank.com/ipo/mn/information
  6. Мөн та интернэтээс аливаа бүтээгдэхүүн худалдан авч, цахимаар гүйлгээ хийх шаардлагатай болсон үедээ “Энд дарж төлбөрөө төлнө үү” гэсэн хүсэлтэд болгоомжтой хандаж, сайтар нягтлаарай. Хэрэв дээрх холбоосоос өөр тэмдэглэгээтэй, банкны аппликэйшнтэй төстэй нэр хаяг бүхий вэбсайт руу шилжин орвол нэвтрэх нэр, нууц үгээ хийхээс татгалзаарай.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Sukhbaatar.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Sukhbaatar.nutag.mn