Зүүн гурван аймаг руу тусламжийн цуваа хөдөллөө

280
Зүүн аймгуудын нутгаар энэ сарын 19-нд цас орж, салхины хурд 18-20 м/с хүрч, Хэнтий, Сүхбаатар аймгийн зарим сумдын нутгаар салхины хурд зарим үед 28-30 м/с хүрч хүчтэй цасан шуурга шуурсны улмаас Хэнтий, Сүхбаатар, Дорнод аймагт цаг агаарын гамшигт үзэгдэл болсон.
Үүнтэй холбогдуулан Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын даргын шийдвэрээр ХХААХҮЯ, ЭХЯ, ОБЕГ, ЦУОШГ-ын төлөөлөл оролцсон шуурхай хурлыг зохион байгуулж, дараах арга хэмжээг авч хэрэгжүүллээ.
Тодруулбал, Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймагт болсон цаг агаарын аюулт үзэгдлийн улмаас орон гэргүй болсон иргэдэд Улсын нөөцөөс гэр, Хэнтий, Сүхбаатар аймгуудад шатахууны дэмжлэг болон халдвар хамгааллын хувцас хэрэглэл, хүнсний багц олгохоор боллоо.
Шийдвэрийн дагуу Улсын нөөцөөс дээрх бараа, материалыг хүргэх ажлыг зохион байгуулж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Sukhbaatar.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Sukhbaatar.nutag.mn