Ноолуурын 1 кг-ын дундаж үнэ Сүхбаатар аймагт хамгийн их буюу 61.5 мянган төгрөг байна
Малын зах зээлийн дундаж үнийн мэдээллээр дөрөвдүгээр сард ат 1.1 сая төгрөг, хязаалан гуна нэг сая төгрөг, соёолон үрээ 867.9 мянган төгрөг, эр хонь 165 мянган төгрөг, эр ямаа 120.2 мянган төгрөг байна.
Мал аж ахуйн бүтээгдэхүүний зах зээлийн дундаж үнийн мэдээллээр дөрөвдүгээр сард цагаан ноолуурын 1 кг-ын дундаж үнэ Сүхбаатар аймагт хамгийн их буюу 61.5 мянган төгрөг, Баян-Өлгий аймагт хамгийн бага буюу 35.5 мянган төгрөг байв.