СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хээрийн түймэр гарч 1200 га газар шатжээ

292

Цаг агаар дулаарч хаврын хуурайшилт ихэссэнтэй холбоотойгоор тус аймгийн цагдаагийн газарт 2 удаагийн хээрийн түймрийн дуудлага, мэдээлэл бүртгэгдэж, мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.
Тодруулбал, Энэ сарын 02, 06-ны өдрүүдэд Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 3 дугаар багийн нутаг Зүлгэн, 6 дугаар багийн нутаг Өвөр хөндий гэх газруудад хээрийн түймэр гарсаны улмаас их хэмжээний газар, бэлчээр шатсан хэрэг гарлаа. Энэхүү түймрийг тус сум дахь Онцгой байдлын газрын гал унтраах анги, цагдаагийн тасаг, Засаг даргын тамгын газар болон нутгийн иргэд түймрийг цурманд оруулж унтраасан бөгөөд хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учирсан мэдээлэл ирээгүй байна. Хээрийн түймэр гарсан шалтгаан нөхцлийг тогтоохоор тус сум дахь цагдаагийн тасгийн алба хаагчид мөрдөн шалгах ажиллгааг явуулж байна.
Иймд хуурайшилтын улирал эхэлж байгаа тул иргэд та бүхэн үнс нурмыг битүү тагтай саванд хийх, тамхи, шүдэнзний гал, асаагуур зэргийг ил задгай хаяхгүй байх, тээврийн хэрэгслийн янданг оч баригчтай болгох, гэр, хашаа, малын хорооны гадуур түймрээс хамгаалах зурвас татах, түймэр, галын аюулаас хамгаалахад шаардлагатай багаж хэрэгслийг бэлтгэх, өөрийгөө болон бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг галын аюулд өртөж хохирохоос урьдчилан сэргийлэхийг Цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.
Сүхбаатар аймгийн Цагдаагийн газар
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Sukhbaatar.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Sukhbaatar.nutag.mn