Казино ба Монголын хөгжил

291

УИХ-ын гишүүд хийгээд ард иргэд ч Казино байгуулахыг дэмжиж байгаа. Тэгвэл казиног дэмжиж буй УИХ-ын зарим гишүүд “Зөвхөн хөшигийн хөндийд барих нь учир дутагдалтай. Одоогоор бид онгоцны ганц буудлаас өөр юмгүй байгаа. Казино болоод буудлынхаа хажууд цагийг зөв боловсон өнгөрөөх зохицуулалтыг нь хэзээ хэрхэн хийх, Монголын ААН-үүдийн оролцоо хэр байх” талаас нь нягталж асууж буй.
 
Мөн Хөшигийн хөндийд ганц казино барихыг зөшөөрч байгаа нь МОНОПОЛЬ гэж харагдаж байгаа бөгөөд тусгай зөвшөөрлийг 30 жилээр олгоно гэдэг нь анхаарал татаж байгаа юм. Хэрэв Казиногоор орлого олно, улс орны эдийн засагт чухал нөлөө үзүүлнэ гэж харж буй бол хэд хэдэн казинотой байж, энэ хуулийн хэрэгжилт хийгээд улс орны хөгжилд ч тэр үр өгөөжтэй. Харин ганцхан казинотой байвал МОНОПОЛЬ байхын зэрэгцээ аливаа монополь зүйлийн хөгжил удаан байдаг гэдгийг ч бодолцох учиртай.
 
Товчхондоо бол анхны юм алдаатай оноотой гэдэг. Гэхдээ казиногийн хууль, казино Монголд хэрэгтэй ч  хөгжүүлье гэвэл өрсөлдөөнийг бий болгох нь чухал. Тэгж гэмээнэ Монголын хөрсөн дээр казино жинхэнэ утгаараа бууж, улс орны эдийн засагт чухал нөлөө үзүүлнэ гэж харагдаж буй юм.  
 ErenNews.mn
С.Цээл
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Sukhbaatar.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Sukhbaatar.nutag.mn