БНАСАУ хоёр өдөр дараалан баллистик пуужин харважээ

450

ПЁНЬЯН. /NHK/.
 БНАСАУ ойрын зайн тусгалт баллистик пуужингуудыг хоёр дахь өдрөө дараалан харважээ. Тус улс АНУ-ын дэд Ерөнхийлөгч Камала Харрис БНСУ-д айлчлах үеэрээ БНАСАУ-ыг хүчтэй шүүмжилснийг эсэргүүцэж буйгаа энэ үйлдлээрээ харуулж байж магадгүй байна. 
БНСУ-ын Штабуудын дарга нарын хорооны мэдээлснээр, БНАСАУ пүрэв гаргийн орой Өмнөд Пёнган мужийн Сунчон хотын орчмоос хоёр баллистик пуужин харвасан байна. Пуужингууд ойролцоогоор 350 км зайд дуунаас тав дахин хурдан ниссэн бөгөөд нислэгийн өндөр 50 орчим км байжээ.
 
БНАСАУ 2019 онд “супер том пуужин” гэж нэрлэсэн пуужингаа Сунчоны орчмоос харваж байжээ. БНСУ-ын “Yonhap” агентлагийн мэдээлснээр, пүрэв гарагт харвасан пуужингийн ниссэн зай, өндөр зэрэгт нь дүн шинжилгээ хийхэд Пёньяны 2019 онд харваж байсантай ижил төрлийн пуужин байж магадгүй байна.  
 
БНАСАУ энэ он гарснаас хойш 21 удаа пуужин харваад байгаа юм. Хамгийн сүүлийн туршилтын хувьд К.Харрисыг БНСУ-д айлчилж, хоёр Солонгосыг заагладаг цэрэггүй бүсэд айлчилсны дараа хийсэн байна. АНУ-ын дэд Ерөнхийлөгч хожим нь мэдэгдэхдээ, Умардын харгис дарангуйлал, хүний эрхийн зөрчил, мөн энх тайван, тогтвортой байдалд заналхийлж буй хууль бус зэвсгийн хөтөлбөрийг шүүмжилжээ.
 
Япон, АНУ, БНСУ баасан гарагт Япон тэнгист хамтарсан сургууль хийх бөгөөд БНАСАУ ахин өдөөн хатгасан үйлдэл гаргаж болзошгүй тул холбогдох албаныхан сонор сэрэмжээ хадгалж байна. 
 
 
 
Э.ХуланЭх сурвалж: "Монцамэ" агентлаг
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Sukhbaatar.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Sukhbaatar.nutag.mn