1,2,5,9 дүгээр ангийн сурагчдад танхимаар давтлага өгч эхэллээ

372

Аймгийн БСУГ-аас Онцгой комисст санал оруулж, улмаар 1, 2, 5, 9 дүгээр ангийн сурагчдад танхимаар давтлага өгөхийг зөвшөөрсөн. Үүнтэй холбоотойгоор 2 дугаар сарын 17-ноос уг ажлыг зохион байгуулж эхлээд байна.

Ингэхдээ халдвар хамгааллын дэглэмийг сайтар мөрдөж, нэг ангид 10-аас дээшгүй хүүхэдтэй байхаар зохицуулжээ.

Эрүүл бүс гэдэг утгаараа бид танхимын давтлагыг эхлүүлэх санал гаргасан. Гол нь энэ ажил сайн дурын үндсэн дээр явагдах ёстой. Өөрөөр хэлбэл сурагч болоод эцэг эхчүүд шийднэ, сургуулийн зүгээс шахаж шаардах зүйл байхгүй. Харин хэрхэн зохион байгуулахыг тухайн сургуулиуд өөрсдөө шийднэ. Ингэхдээ дээрх ангиудад гол хичээлүүд болох математик, монгол хэлний хичээлээр түлхүү давтлага өгөх чиглэлийг өгсөн. Манай газраас давтлага болоод танхимын сургалтыг эхлүүлэх бэлтгэлийг хангаж байна. Ер нь аймгийн хэмжээнд сурагч болоод эцэг эхчүүд танхимын сургалтыг эхлүүлэх сонирхол өндөр байгаа нь судалгаагаар тогтоогдсон. Бид ч эхлээсэй гэсэн хүсэлтэй байгаа. Тиймээс сургалтаа угтаж давтлагыг хийж байгаа гэсэн үг. Энэ давтлагыг эхлүүлэхийн тулд сурагчдаас санал асуулга явуулсан. Судалгаанд хамрагдсан 1-2 дугаар ангийн хүүхдүүдийн 70 хувь нь, 9 дүгээр ангийн сурагчдын 74 хувь нь явна гэдгээ илэрхийлсэн гэж аймгийн БСУГ-ын дарга Л.Байгалмаа хэллээ.

Нэгдүгээр сарын 25-нд эхэлсэн 12 дугаар сурагчдын давтлага аймгийн хэмжээнд 85 хувийн ирцтэй үргэлжилж байгаа аж.

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Sukhbaatar.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Sukhbaatar.nutag.mn