ЭМЯ: Коронавируст халдвар (COVID-19)-ын эсрэг хэрэгцээ шаардлагатай зүйлээр дэмжиж туслахаа илэрхийлэв

98

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл өнөөдөр АНУ-аас Монгол улсад суух онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Майкл Клеческиг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагаа, дэлхийн олон улсад тархаад байгаа коронавируст халдвар (COVID-19)-өөс урьдчилан сэргийлэхэд салбар яам хэрхэн ажиллаж байгаа зэрэг олон асуудлаар санал солилцлоо.
Сайд Д.Сарангэрэл хэлэхдээ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэхэд авч хэрэгжүүлж буй арга хэмжээ болон томуугийн өвчлөлийн талаар АНУ-аас Монгол улсад суух онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Майкл Клеческид танилцууллаа.
 
 
Хоёр улсын хооронд байгуулагдаж байсан гэрээний хүрээнд эрүүл мэндийн салбарт олон ажлууд хийгдсэн байдаг. Эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулах, халдварт бус өвчний эрт илрүүлэг, томуугийн вакцин зэрэг олон чиглэлд хамтран ажиллаж, үр дүнгээ өгч байгааг эрүүл мэндийн сайд онцоллоо.
 
 
АНУ-ын талаас коронавирусын халдварын эсрэг хэрэгцээ шаардлагатай зүйлээр дэмжиж туслахаа илэрхийлсэн юм.
 
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Sukhbaatar.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Sukhbaatar.nutag.mn