АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Лондонд хүрэлцэн очжээ

347
 
АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен “G7” буюу “Долоогийн бүлэг”-ийн Гадаад хэргийн сайд нарын уулзалтад оролцохоор Их Британийн нийслэл Лондон хотноо хүрэлцэн очжээ. "Би Лондонд ирсэн бөгөөд Их Британи дахь АНУ-ын Элчин сайдын яам биднийг хүлээн авч байгаад баяртай байна. Найман жилийн өмнө бидний орлуулшгүй холбоотон болох Их Британи хамгийн сүүлд “G7”-г даргалж байжээ. Түншүүд, холбоотнуудынхаа дунд эргэж ирсэнд таатай байна" гэж АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга твиттер хуудсандаа бичсэн байна.

“G7”-гийн орнуудын (АНУ, Канад, Герман, Франц, Итали, Япон, Их Британи) Гадаад хэргийн сайд нар энэ долоо хоногт сүүлийн хоёр жилд анх удаа нүүр нүүрээ харан уулзах гэж буй юм. Уулзалтын үеэр коронавирусний цар тахал, дэлхий нийтэд учирч буй аюул, уур амьсгалын өөрчлөлт, түүнчлэн ОХУ-тай хийж буй хамтын ажиллагааны талаар хэлэлцэнэ гэж өмнө нь мэдээлж байв. Сайд нарын нэгдсэн хурал Лондон хотноо тавдугаар сарын 4, 5-ны өдрүүдэд болох бөгөөд уулзалтын эхний өдөр хоёр талын уулзалтууд болно.  

Коронавирусний нөхцөл байдалтай холбогдуулан бүх уулзалтын үеэр шаардлагатай аюулгүй байдлын арга хэмжээг авч, уулзалтад оролцогчдыг “COVID-19”-ийн шинжилгээнд тогтмол хамруулах аж. Уулзалтад мөн Энэтхэг, Австрали, Өмнөд Африк, Өмнөд Солонгос, Зүүн Өмнөд Азийн бүс нутгийн хамтын ажиллагааны нийгэмлэгийн (АСЕАН) төлөөлөгчдийг урьжээ.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Sukhbaatar.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Sukhbaatar.nutag.mn