Харь гаригийнхан дэлхий дээр буусан уу

515

АНУ-ын Нью-Мексико мужийн нутагт 1947 онд үл мэдэгдэх нисдэг биет унаж сүйрчээ. Тэр үед нисдэг биет дотроос хүн төрхтэй, 90 см-ээс өндөргүй биетэй хэд хэдэн амьтан гарч ирсэн тухай яриа дэгдээд нам дарагдсан аж. Хэсэг хугацааны дараа үүнтэй адил хоёр ч сүйрэл Аризона мужид болов. АНУ-ын ТТГ энэ тухай мэдээллийг олон нийтээс нууцлан хав дарж байсан ч эцсийн эцэст бүх зүйл олон нийтэд дэлгэгдсэн билээ. 
Үл таних нисдэг биетээр ирсэн одой амьтад нь харийн иргэншлийн тагнуулууд болох нь тодорхой болсон юм. Эхний сүйрлээс 16 харь гаригийн хүний шатсан цогцос гарсан бол гурав дахиас нь нэг хүний цогцос бараг бүтнээрээ олдсоныг Чикаго дахь Розенвельдын санд хадгалж байгаа аж. Нисдэг биетээс бидний мэдэхгүй утга үсэг бүхий мэдээлэл дамжуулах төхөөрөмж олджээ. 
Гэтэл, ТТГ хамгийн чухал мэдээллийг дэлгэлгүй үлдээсэн нь илэрч, жинхэнэ шуугиан тарилаа. Эхний хөлгийн 16 гишүүн шатаагүй, амьдаараа олзлогдсон болох нь тодорхой болов.  ТТГ-ын ажилтнууд тэднийг  манай гариг дээр ямар санаа зорилго өвөрлөн ирснийг асууж байцаасан боловч тэд юу ч яриагүй (ярьж чадахгүй байсан гэвэл илүү онох биз) аж. Нэг нь л  харин нарны аймгийн зургийг үзүүлэхэд хуруугаараа Сугар гаригийг заасан байна.  Энэ үед  сэргэлэн ажилтнуудад тэднийг Буд гаригийнхтай төстэй орчинд байлгах санаа төржээ. Тэгээд нүүрсхүчлийн хий  бүхий Буд гаригийн агаартай орчинд оруулахад харийн амьтад илт сэргэж, гэртээ байгаа мэт тааламжтай байжээ. Энэ талаар тухайн үеийн бараг бүх хэвлэл мэдээллийн хэрэгслээр бичигдсэн ч АНУ-ын Зэвсэгт хүчин, Засгийн газрын зүгээс ямар ч няцаалт хийгээгүй юм. 
Х.Батсайхан 
Eagle.mn
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Sukhbaatar.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Sukhbaatar.nutag.mn