Сум алдсан албан хаагчийг ажлаас нь түдгэлзүүлсэн гэв

581

Сүхбаатар аймгийн Цагдаагийн байгууллагын ажилтан сумны хүнд шархтайгаар эмчлүүлж байгаад, нас барсан харамсалтай хэрэг энэ сарын 02-нд гарчээ. Эл хэрэг нь  жижүүр солилцох үеэр санамсаргүй байдлаар гал алдсан байдаг.
ЦЕГ-ын Мэдээлэл, дүн шинжилгээ, шуурхай удирдлагын албаны дарга, цагдаагийн хурандаа О.Зоригт "ЦЕГ албаны шалгалтыг явуулж хэний буруутай үйлдэл болохыг тогтоосон. Бүх үйл явдал тухайн жижүүрийн өрөөний камерын бичлэгт бичигдсэн. Цэвэр санамсар болгоомжгүй байдлаас болсон хэрэг юм. Албаны шалгалтын дунд буруутай албан хаагчид хариуцлага тооцож ажлаас нь түдгэлзүүлсэн. Хэргийг яг одоо АТГ шалгаж байгаа" гэлээ. 
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Sukhbaatar.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Sukhbaatar.nutag.mn