СҮХБААТАР: МХГ-ыг татан буулгаснаар 12 албан хаагч ажлаас чөлөөлөгджээ

214


Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор Мэргэжлийн хяналтын газрыг татан буулгасан. Үүнтэй холбоотойгоор тус газарт ажиллаж байсан төрийн захиргааны болон үйлчилгээний 12 албан хаагч ажлаас чөлөөлөгджээ. Харин улсын 32 байцаагч холбогдох байгууллагад шилжин томилогдсон байна.
МХГ-ыг татан буулгахтай холбоотой дэд комиссыг орон нутагт байгуулсан. Аймгийн ЗДТГ-ын дарга П.Мөнхжаргалаар ахлуулсан энэхүү дэд комисс нь МХГ-ыг татан буулгахтай холбоотой үйл ажиллагааг хууль, тогтоомжийн дагуу гүйцэтгэж байна. Ажлаас чөлөөлөгдсөн төрийн захиргааны ажилтанд 3 сарын, үйлчилгээний ажилтанд 6 сарын цалинтай тэнцэх тэтгэмжийг олгоно. Мөн эдгээр хүмүүсийг аль болох ажлын байраар хангах чиглэлийг өгсөн. Үүний хэрэгжилтэд онцгой анхаарч байна гэж аймгийн ЗДТГ-ын Хууль, эрхзүйн хэлтсийн дарга О.Саранчимэг хэллээ. МХГ-ын ашиглаж байсан байр болон тоног төхөөрөмжийг газрын хамт Стандарт хэмжилзүйн хэлтэст шилжүүлэх аж.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Sukhbaatar.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Sukhbaatar.nutag.mn