Politico сэтгүүл Путинийг оны бүтэлгүй хүнээр нэрлэв

236

Дэлхийн томоохон хэвлэлүүд улирч буй оныг дүгнэж, оны онцлох хүмүүсийг нэрлэсээр байна. Энэ жилийн тухайд олон улсын анхаарлын төвд байгаа гол үйл явдал нь Орос, Украины дайн тул олон хэвлэл Зеленскийг оны онцлохоор нэрлэсээр байгаа юм. Харин дайн дэгдээсэн Путинийг "хамгийн бүтэлгүй хүн"-ээр нэрлэжээ.
 
Тодруулбал, Америкийн нэр хүнд бүхий Politico сэтгүүл энэ оны дүнг гаргаж, Оросын Ерөнхийлөгч Владимир Путинийг "оны бүтэлгүй хүн"-ээр нэрлэжээ. "Путин Оросыг ЗХУ шиг агуу гүрний статустай болгохыг эртнээс зорьж байсан. Гэтэл үүний оронд тэрбээр улс орноо гуравдугаар зэрэглэлийн орон болгож дордууллаа" хэмээн Politico сэтгүүл бичжээ.
 
Гэхдээ Европын хамгийн нөлөө бүхий 28 улстөрчийн жагсаалтад Путинийг багтаасан байна. Энэ жагсаалтдаа сэтгүүлийнхэн Путинийг "мөрөөдөгчид"-ийн хэсэгт багтаажээ. 
 
"Өөр хүмүүс түүний оронд байсан бол хохирлоо тооцож, ухрах байсан. Гэтэл Путиний зөрүүд зангаас болж дайн улам сунжрах бололтой. Европын хувьд энэ нь инфляци, эрчим хүчний түүхий эдийн өндөр үнэ, бордоо, хийн хомсдолыг дагуулах бөгөөд энэ нь эдийн засаг болон улс төрийн системд нөлөөлнө. Путин мөрөөдлөө биелүүлж чадахгүй байгаа нь тэр цаашид хөршүүдийнхээ хувьд хар дарсан зүүд нь байхаа болино гэсэн үг биш" хэмээн Politicо сэтгүүл онцолжээ.
 
Энэ сэтгүүл хамгийн нөлөө бүхий европ хүнээр Украины Ерөнхийлөгч Володимир Зеленскийг нэрлэсэн байна. "Европ хүн байна гэдэг ямар утгатайг Европ ухаарч байна, үүнд  ерөнхийлөгч болсон Украины жүжигчний ач тус ихээхэн нөлөөлсөн хэмээн сэтгүүлчид онцолжээ. 
 
Г.Бямбасүрэн
http://www.shuud.mn/a/545479
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Sukhbaatar.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Sukhbaatar.nutag.mn