Огт тэмдэглээгүй саналын хуудас 1155 буюу 4.3 хувийг эзэлж байна

252

Аймгийн Сонгуулийн хорооноос Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуулийн санал хураалтын дүнг танилцууллаа. Нийт сонгогчийн 64,8 хувь нь саналаа өгснөөс, МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүхийн төлөө 23215 сонгогч буюу 87.3 хувь нь саналаа өгснөөр ялалт байгуулжээ. Харин АН-аас нэр дэвшигч С.Эрдэнэ 880 сонгогч буюу 3.3 хувь, "Зөв хүн электорат" эвслээс нэр дэвшигч Д.Энхбат 1356 сонгогч буюу 5.1 хувийн саналыг авсан байна.

Огт тэмдэглээгүй саналын хуудас 1155 буюу 4.3 хувийг эзэлж байна.

Тус аймгийн хэмжээнд нэрсийн жагсаалтад 41 мянга гаруй сонгогч бичигдэж 26606 сонгогч саналаа өгчээ. Энэ удаагийн сонгуульд Сүхбаатар аймаг хамгийн өндөр ирцтэй оролцсон аймаг болж, аймгийн Сонгуулийн хороо санал хураалтын үйл ажиллагааг амжилттай зохион байгууллаа. 

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Sukhbaatar.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Sukhbaatar.nutag.mn