Дэлхий дахинд - Сүхбаатар аймаг

Хятадын Өвөр Монголын чөлөөт худалдааны туршилтын бүсийг ингэж байгуулж байна
4-р сарын 5-нд Төрийн зөвлөл Хятадын Өвөр Монголын чөлөөт худалдааны туршилтын бүс байгуулахыг албан ёсоор зөвшөөрөв. 4-р сарын 11-ний өдөр Хятадын Өвөр Монголын чөлөөт худалдааны туршилтын бүс байгуулах тухай хэвлэлийн бага хурал Хөххотод боллоо. Хятадын Өвөр Монголын чөлөөт худалдааны туршилтын бүс нь Өвөр Монголд төрөөс даалгасан нээлттэй бодлогын бас нэгэн томоохон зорилт төдийгүй бүс нутгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, олон улсын зах зээлтэй холбогдох "алтан түлхүүр" болж байна. Чөлөөт худалдааны туршилтын бүсийн төлөвлөгөө хэрхэн хэрэгжих вэ?

Нэг. Найман чиглэлээр хөгжүүлнэ. Тухайлбал мэдээлэл солилцох төв, тээвэр ложистикийн төв, хүчин зүйлийн нөөцийн хуваарилалтын төв, шинжлэх ухаан, технологийн инновацийн төв дотоод болон гадна талыг холбосон аж үйлдвэрийн хамтын ажиллагааны төвийг байгуулах, улс орон даяар чансаатай бүтээн байгуулалтад үйлчлэх, баталгаажуулах жагсаалын талбай байгуулах, хилийг тогтворжуулах, ойр орчмын бүс нутгийг зохицуулах, улс орны хэмжээнд үйлчлэх стратегийн тулгуур төвийг байгуулна.

Хоёр. Чөлөөт худалдааны туршилтын бүс нь гурван бүсээс бүрдэнэ

Туршилтын бүс нь нийт 119.74 хавтгай дөрвөлжин километр талбайг хамрах ба Хөххот, Манжуур, Эрээн гэх гурван бүсээс бүрдэх бөгөөд уг гурван хот өөр өөрийн өвөрмөц онцлогтой. Хөххот 76.28 хавтгай дөрвөлжин км, Манжуур 25.11 хавтгай дөрвөлжин км, Эрээн хот 18.35 хавтгай дөрвөлжин км талбайг хамарсан үйл ажиллагаа явуулах талбартай байна.

Гурвав. 81 шинэчлэлийн туршилтын ажлыг ахиулна

Өдгөө туршилтын бүс нь долоон том чиглэлээр 81 шинэчлэлийн туршилтын ажлыг ахиулж байгаа бөгөөд чөлөөт худалдааны дэвшилтэт бүсийн 280 инновацийн ололт амжилтыг улс даяар нэвтрүүлж, сурталчилж байна.

Дөрөв. "Хэрэгжилтийг дэмжихийн тулд бүх хүчин чармайлтаа гаргана"

ӨМӨЗО-ы нам засгийн гол удирдлагууд биечлэн хариуцаж, манлайлж, гурван бүсийн нам засгийн гол удирдлагууд тодорхой үүрэг хариуцлага хүлээх механизм бүрдлээ. 3-5 жилийн дотор Өвөр Монголын чөлөөт худалдааны туршилтын бүсийг хөрөнгө оруулалт, худалдаанд таатай, инновацийн эрүүл экосистемтэй, ашигтай аж үйлдвэрийн кастеруудтай, олон улсын солилцоонд идэвхтэй, өндөр түвшний чөлөөт худалдааны бүс болгон байгуулахаар зорьж байна.

Хятадын Өвөр Монголын чөлөөт худалдааны туршилтын бүс байгуулах тухай хэвлэлийн бага хурал боллоо
Хятадын Өвөр Монголын  чөлөөт худалдааны туршилтын бүс байгуулах тухай хэвлэлийн бага хурал 4-р сарын 11-нд Хөххотод боллоо. ӨМӨЗО-ны засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч ӨМӨЗО-ны чөлөөт худалдааны туршилтын бүсийн хөгжлийн байр суурь, зорилго, гол арга хэмжээг танилцууллаа.

Уг хэвлэлийн төлөөлөгч хэлэхдээ,Хятадын Өвөр Монголын  чөлөөт худалдааны туршилтын бүс нь "Бүс ба Зам" санаачилга, Хятад-Монгол-Оросын эдийн засгийн коридортой гүнзгий уялдаатай байна. Үүнд, мэдээлэл солилцох төв, тээвэр ложистикийн төв, хүчин зүйлийн нөөцийн хуваарилалтын төв, шинжлэх ухаан, технологийн инновацийн төвийг байгуулахад түлхүү анхаарна. Туршилтын бүс нь нийт 119.74 хавтгай дөрвөлжин километр талбайг хамрах ба Хөххот, Манжуур, Эрээн гэх гурван бүсээс бүрдэх бөгөөд уг гурван хот өөр өөрийн өвөрмөц онцлогтой. Хөххот 76.28 хавтгай дөрвөлжин км, Манжуур 25.11 хавтгай дөрвөлжин км, Эрээн хот 18.35 хавтгай дөрвөлжин км талбайг хамарсан үйл ажиллагаа явуулах талбартай байна. Өдгөө туршилтын бүс нь долоон том чиглэлээр 81 шинэчлэлийн туршилтын ажлыг ахиулж байгаа бөгөөд чөлөөт худалдааны дэвшилтэт бүсийн 280 инновацийн ололт амжилтыг улс даяар нэвтрүүлж, сурталчилж байна гэжээ.

Тэрээр хэлэхдээ, ӨМӨЗО олон шатлалт хамтын ажиллагааны механизм байгуулж, хөрөнгө санхүү, хүний нөөц зэрэг салбарт дэмжлэгээ бэхжүүлж, 3-5 жилийн дотор Өвөр Монголын чөлөөт худалдааны туршилтын бүсийг хөрөнгө оруулалт, худалдаанд таатай, инновацийн эрүүл экосистемтэй, ашигтай аж үйлдвэрийн кастеруудтай, олон улсын солилцоонд идэвхтэй, өндөр түвшний чөлөөт худалдааны бүс болгон байгуулахаар зорьж байна гэлээ.

Эмэгтэйчүүдийг хөтлөн баяжих замаар замнагч Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын гишүүн Жин Руйруй
Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын гишүүн Жин Руйруй бол Юньнань мужийн Моудинг шяний И үндэстний хатгамлын холбооны дарга юм. Тэрээр нутагтаа  И үндэстний эртний хатгамлын ур мэргэжлийг уламжлахаар зогсохгүй олон хатгамалчдыг хөтлөн баяжих замаар замнаж, хөдөө орон нутгийг хөгжүүлэхэд хүч нэмнээ.

Сүүлийн арваад жилд Жин Руйруй хатгамалчнаас салбарын тэргүүлэгч болж, 2000 гаруй эмэгтэйчүүдэд ажлын байр бий болгосон байна. Тэрээр "компани + холбоо + хатгамалчин" загварыг байгуулж, эмэгтэйчүүдэд хүүхдээ харангаа хатгамал хийж гэр бүлээ дэмжих ажилд нь тусалж, тосгондоо И үндэстний хатгамлын тасгийг байгуулжээ. Тэрээр уламжлалт хээ угалзыг орчин үеийн соёл, бүтээлч бүтээгдэхүүнд шинэлэг байдлаар нэгтгэснээр үндэстний хувцас гоёлыг загварын хувцас өмсгөлөөс өдөр тутам өмсөхөд амар амьдралд ойр болгон хөгжүүлж, цааш захад гаргасан байна. Үүний зэрэгцээ түүний хатгамлын загваруудыг Нью-Йорк, Милан, Парис хотуудад болсон олон улсын загварын долоо хоногуудад танилцуулсан байна.

Жин Руйруй 2023 онд Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын гишүүнээр сонгогдож, И үндэстний уламжлалт хатгамлын хувцас гоёлоор Ардын Их Хурлын Танхимд хүрчээ. Тэрээр бүрэн эрхийнхээ хугацаанд өөрийн ажлын онцлогтоо суурилан үндсэн шатанд гүнзгийрэн олон нийтийн дунд судалгаа хийж, И үндэстний хатгамлыг биет бус соёлын өвийг хамгаалах, хөгжүүлэх, мөн ажил эрхлэлт, орлого, боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээ зэрэг олон нийтийн анхаарлын төвд байгаа асуудлуудаар санал дэвшүүлдэг байв.

2026 оны Хятадын “Хоёр чуулганы” үеэр Жин Руйруй, "Чушөнгийн И үндэстний хатгамлын соёлын салбарын өвөрмөц хөгжлийг цаашид дэмжих" болон "Залуучуудын сэтгэцийн эрүүл мэнд, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх" гэсэн хоёр үндсэн сэдвээр санал дэвшүүлэхэд анхаарлаа хандуулах болно. Жин Руйруй:

- Бүх Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын гишүүн байх нь нэр төрийн хэрэг бөгөөд улс төрийн хүнд хариуцлага юм. Би ард түмний санал бодлыг сонсож, бодит нөхцөл байдлыг ойлгон, ард түмний хүлээлтийг практик санал болгон хувиргахын төлөө хичээнгүйлэн ажиллаж, ард түмний сайн төлөөлөгч болохоор чармайна гэдгээ илэрхийлэв.

Эмэгтэйчүүдийг хөтлөн баяжих замаар замнагч Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын гишүүн Жин Руйруй
Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын гишүүн Жин Руйруй бол Юньнань мужийн Моудинг шяний И үндэстний хатгамлын холбооны дарга юм. Тэрээр нутагтаа  И үндэстний эртний хатгамлын ур мэргэжлийг уламжлахаар зогсохгүй олон хатгамалчдыг хөтлөн баяжих замаар замнаж, хөдөө орон нутгийг хөгжүүлэхэд хүч нэмнээ.

Сүүлийн арваад жилд Жин Руйруй хатгамалчнаас салбарын тэргүүлэгч болж, 2000 гаруй эмэгтэйчүүдэд ажлын байр бий болгосон байна. Тэрээр "компани + холбоо + хатгамалчин" загварыг байгуулж, эмэгтэйчүүдэд хүүхдээ харангаа хатгамал хийж гэр бүлээ дэмжих ажилд нь тусалж, тосгондоо И үндэстний хатгамлын тасгийг байгуулжээ. Тэрээр уламжлалт хээ угалзыг орчин үеийн соёл, бүтээлч бүтээгдэхүүнд шинэлэг байдлаар нэгтгэснээр үндэстний хувцас гоёлыг загварын хувцас өмсгөлөөс өдөр тутам өмсөхөд амар амьдралд ойр болгон хөгжүүлж, цааш захад гаргасан байна. Үүний зэрэгцээ түүний хатгамлын загваруудыг Нью-Йорк, Милан, Парис хотуудад болсон олон улсын загварын долоо хоногуудад танилцуулсан байна.

Жин Руйруй 2023 онд Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын гишүүнээр сонгогдож, И үндэстний уламжлалт хатгамлын хувцас гоёлоор Ардын Их Хурлын Танхимд хүрчээ. Тэрээр бүрэн эрхийнхээ хугацаанд өөрийн ажлын онцлогтоо суурилан үндсэн шатанд гүнзгийрэн олон нийтийн дунд судалгаа хийж, И үндэстний хатгамлыг биет бус соёлын өвийг хамгаалах, хөгжүүлэх, мөн ажил эрхлэлт, орлого, боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээ зэрэг олон нийтийн анхаарлын төвд байгаа асуудлуудаар санал дэвшүүлдэг байв.

2026 оны Хятадын “Хоёр чуулганы” үеэр Жин Руйруй, "Чушөнгийн И үндэстний хатгамлын соёлын салбарын өвөрмөц хөгжлийг цаашид дэмжих" болон "Залуучуудын сэтгэцийн эрүүл мэнд, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх" гэсэн хоёр үндсэн сэдвээр санал дэвшүүлэхэд анхаарлаа хандуулах болно. Жин Руйруй:

- Бүх Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын гишүүн байх нь нэр төрийн хэрэг бөгөөд улс төрийн хүнд хариуцлага юм. Би ард түмний санал бодлыг сонсож, бодит нөхцөл байдлыг ойлгон, ард түмний хүлээлтийг практик санал болгон хувиргахын төлөө хичээнгүйлэн ажиллаж, ард түмний сайн төлөөлөгч болохоор чармайна гэдгээ илэрхийлэв.

Д.Трамп Давосын индрээс үг хэллээ
АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампын хөлөглөдөг Air Force One нисэх онгоцны электрон төхөөрөмжинд доголдол гарснаар онгоц замаасаа буцаж, цэргийн нисэх хүчний баазад буусан боловч Ерөнхийлөгч Давос хотноо товлосон цагтаа ирж, Дэлхийн эдийн засгийн чуулганы индрээс үг хэллээ. Энэ тухай ВВС агентлаг мэдээлснийг Kazinform дамжуулж байна.

Тэрбээр үгийнхээ эхэнд АНУ-ын өмнөх засаг захиргааг шүүмжиллээ. Түүний үзэж байгаагаар, Ардчилсан намынхан улс орноо эдийн засгийн хувьд ч, олон улсын тавцанд ч сулруулсан бол түүний багийнхан энэ бүхнийг засаж залруулж чаджээ.

Үүний сацуу Европ тив хөгжлийн буруу замыг сонгосон гэдгийг тэрбээр шүүмжиллээ. “Би Европт хайртай, энэ тив хөгжин цэцэглээсэй гэж хүсдэг. Гэтэл европчууд буруу чиглэлд явж байна, одоогийнх нь байдлаар би Европыг хүлээн зөвшөөрөхгүй” гэж АНУ-ын Ерөнхийлөгч хэлээд, олныг хамарсан цагаачлалыг хянаж чадахгүй байгаа, төсвийн ба худалдааны тэнцлийн алдагдал нэмэгдсэн, эрх баригчид нь юу хийхгүй байгаа зэргийг тоочин дурдсан байна. Гренландын асуудлын тухайд тэрбээр хэлэхдээ, хүссэн зүйлээ авахын тулд АНУ хүч хэрэглэхээр төлөвлөөгүй байгаа, харин арлын асуудлаар нэн даруй хэлэлцээ хийж эхлэхийг шаардаж буй дурдлаа. Энэ арал бол АНУ-ын үндэсний аюулгүй байдлыг хангахад амин чухал газар бөгөөд зөвхөн АНУ л энэ нутаг дэвсгэрийг хамгаалан хөгжүүлж чадна гэдгий онцолсон байна.

Түүнчлэн Д.Трамп мэдэгдэхдээ, Украинд болж буй дайныг зогсооход НАТО туслах ёстой гэлээ. Түүний үзэж байгаагаар, Путин, Зеленский нар энхийн гэрээ байгуулахыг хүсэж байгаа ажээ. АНУ-ын хувьд НАТО-г 100 хувь дэмжиж байгаа, харин холбоотнууд АНУ-д мөн адил хандаж байгаа гэдэгт тэрбээр эргэлзэж байна.

Мөн Венесуэлийн талаар Д.Трамп ярихдаа, ойрын зургаан сарын дотор венесуэлчүүд тус улсын сүүлийн 20 жилийн хугацаанд олсноос илүү их мөнгийг олно хэмээн хэлжээ. Тэрбээр АНУ-ын худалдаа, эдийн засгийн нөхцөл байдлын талаар тусгайлан ярьсан байна. Тус улс ганцхан жилийн дотор сар тутмын худалдааны алдагдлаа 77 хувиар бууруулж чаджээ. Мөн гангийн үйлдвэрүүд олноор баригдаж байгаа, АНУ-ын худалдааны нийт эргэлтийн 40 хувийг эзэлдэг Европ, Өмнөд Солонгос, Японтой худалдааны гэрээнүүдийг шинэчлэн байгуулсан зэргийг Д.Трамп дурджээ.

Өмнө нь мэдээлснээр, энэ удаагийн Давосын чуулга уулзалтад оролцохоор Ерөнхийлөгч Д.Трампыг дагалдан улстөрчид, албан тушаалтнууд, засаг захиргааны ажилтнууд зэрэг 300 гаруй хүний өргөн бүрэлдэхүүнтэй төлөөлөгчид хүрэлцэн ирсэн байна.

ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Kazinform/. АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампын хөлөглөдөг Air Force One нисэх онгоцны электрон төхөөрөмжинд доголдол гарснаар онгоц замаасаа буцаж, цэргийн нисэх хүчний баазад буусан боловч Ерөнхийлөгч Давос хотноо товлосон цагтаа ирж, Дэлхийн эдийн засгийн чуулганы индрээс үг хэллээ. Энэ тухай ВВС агентлаг мэдээлснийг Kazinform дамжуулж байна. Тэрбээр үгийнхээ эхэнд АНУ-ын өмнөх засаг захиргааг шүүмжиллээ. Түүний үзэж байгаагаар, Ардчилсан намынхан улс орноо эдийн засгийн хувьд ч, олон улсын тавцанд ч сулруулсан бол түүний багийнхан энэ бүхнийг засаж залруулж чаджээ. Үүний сацуу Европ тив хөгжлийн буруу замыг сонгосон гэдгийг тэрбээр шүүмжиллээ. “Би Европт хайртай, энэ тив хөгжин цэцэглээсэй гэж хүсдэг. Гэтэл европчууд буруу чиглэлд явж байна, одоогийнх нь байдлаар би Европыг хүлээн зөвшөөрөхгүй” гэж АНУ-ын Ерөнхийлөгч хэлээд, олныг хамарсан цагаачлалыг хянаж чадахгүй байгаа, төсвийн ба худалдааны тэнцлийн алдагдал нэмэгдсэн, эрх баригчид нь юу хийхгүй байгаа зэргийг тоочин дурдсан байна. Гренландын асуудлын тухайд тэрбээр хэлэхдээ, хүссэн зүйлээ авахын тулд АНУ хүч хэрэглэхээр төлөвлөөгүй байгаа, харин арлын асуудлаар нэн даруй хэлэлцээ хийж эхлэхийг шаардаж буй дурдлаа. Энэ арал бол АНУ-ын үндэсний аюулгүй байдлыг хангахад амин чухал газар бөгөөд зөвхөн АНУ л энэ нутаг дэвсгэрийг хамгаалан хөгжүүлж чадна гэдгий онцолсон байна.

Түүнчлэн Д.Трамп мэдэгдэхдээ, Украинд болж буй дайныг зогсооход НАТО туслах ёстой гэлээ. Түүний үзэж байгаагаар, Путин, Зеленский нар энхийн гэрээ байгуулахыг хүсэж байгаа ажээ. АНУ-ын хувьд НАТО-г 100 хувь дэмжиж байгаа, харин холбоотнууд АНУ-д мөн адил хандаж байгаа гэдэгт тэрбээр эргэлзэж байна.

Мөн Венесуэлийн талаар Д.Трамп ярихдаа, ойрын зургаан сарын дотор венесуэлчүүд тус улсын сүүлийн 20 жилийн хугацаанд олсноос илүү их мөнгийг олно хэмээн хэлжээ. Тэрбээр АНУ-ын худалдаа, эдийн засгийн нөхцөл байдлын талаар тусгайлан ярьсан байна. Тус улс ганцхан жилийн дотор сар тутмын худалдааны алдагдлаа 77 хувиар бууруулж чаджээ. Мөн гангийн үйлдвэрүүд олноор баригдаж байгаа, АНУ-ын худалдааны нийт эргэлтийн 40 хувийг эзэлдэг Европ, Өмнөд Солонгос, Японтой худалдааны гэрээнүүдийг шинэчлэн байгуулсан зэргийг Д.Трамп дурджээ. Өмнө нь мэдээлснээр, энэ удаагийн Давосын чуулга уулзалтад оролцохоор Ерөнхийлөгч Д.Трампыг дагалдан улстөрчид, албан тушаалтнууд, засаг захиргааны ажилтнууд зэрэг 300 гаруй хүний өргөн бүрэлдэхүүнтэй төлөөлөгчид хүрэлцэн ирсэн байна.

Б.Адъяахүү

Бангладешийн Ерөнхий сайд асанд цаазаар авах ял оноожээ
Бангладешийн шүүх Ерөнхий сайд асан Шейх Хасинаг 2024 онд эсэргүүцлийн жагсаалыг харгис хэрцгийгээр дарах үеэр хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг үйлдсэн хэмээн үзжээ. Түүнд цаазаар авах ял оноосон боловч жилийн өмнө Шейх Хасина  Энэтхэг рүү зугтжээ.

78 настай Хасинатай хамт түүний засгийн газрын гишүүд байсан Дотоод хэргийн сайд асан Асадузман Хан Камал, Цагдаагийн дарга асан Чаудхури Абдулла аль-Мамун нар  гэм буруутайд тогтоогдсон байна.

Шүүхийн танхимд зөвхөн Чаудхури Абдулла аль-Мамун байсан бөгөөд  тэрээр гэм буруугаа хүлээн зөвшөөрч, шүүх хурлын үеэр яллагчийн гэрчээр мэдүүлэг өгөв.

2024 оны 7-р сард Бангладешт олон нийтийн эсэргүүцлийн жагсаал эхэлж, удалгүй аюулгүй байдлын хүчнийхэнтэй цуст мөргөлдөөн болон хувирч, олон зуун хүн амиа алдсан юм.

Эсэргүүцлийг харгис хэрцгийгээр дарж буй бичлэг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр өргөн тархаж, тус улсын ард түмний дургүйцлийг төрүүлжээ.

Жагсаалыг оюутнууд зохион байгуулсан бөгөөд 1971 оны Пакистанаас тусгаар тогтнохын төлөөх дайны ахмад дайчдын хамаатан саданд төрийн албаны ажлын байрны гуравны нэгийг хуваарилдаг тогтолцоог өөрчлөхийг шаардсан юм.

Цуст мөргөлдөөний дараа Бангладешийн эрх баригчид улс даяар онц байдал зарлаж, Интернетийг хааж,зарим газар утасны сүлжээг хүртэл тасалсан байна.

БНХАУ-ын шүүх мафийн гэр бүлийн 11 гишүүнд цаазын ял оноожээ
БНХАУ-ын шүүх Мьянмарт хууль бус үйл ажиллагаа эрхэлдэг нэр бүхий гэр бүлийн 11 гишүүнд цаазын ял оноосон тухай тус улсын төрийн хэвлэл мэдээлжээ.

Минг овгийн гэр бүлийн нийт 39 хүн гэмт хэрэгт холбогдсоныг тогтоосон бөгөөд заримд нь бүх насаар хорих, заримыг нь 5-24 жилийн хорих ялаар шийтгэсэн аж.

Энэ гэр бүл Мьянмарын Лауккай хэмээх жижиг хотод 2015 оноос хойш үйл ажиллагаа явуулсан ба мөрийтэй тоглоом, хар тамхи болон цахим луйвар, биеэ үнэлэлт зэрэг гэмт хэрэгт холбогдсон байна.

2023 онд Мьянмарын талаас хатуу арга хэмжээ авч тус гэр бүлийн гишүүдийг баривчлан Хятадад шилжүүлжээ.

Тэдний мөрийтэй тоглоом болон бусад луйврын үйл ажиллагааны орлого нь 10 тэрбум юань давсан гэж шүүх үзсэн.

Түүнчлэн тэдний хууль бус үйл ажиллагааны улмаас Хятадын 14 хүн амиа алдаж, зургаан иргэн бэртсэн аж.

Даваа гарагт болсон уг шүүх хуралд 160 гаруй хүн оролцсон байна. Энэ хэрэг 2023 оноос хойш олны анхааралд байсан юм.

Эх сурвалж: China Daily

Афганистанд газар хөдөлсний улмаас 800 хүн амь үрэгдэж, Талибан олон улсаас тусламж хүслээ
Афганистанд 6 магнитуд хүчтэй газар хөдөлсний улмаас 800 хүн амь үрэгдэж, 2,800 гаруй хүн бэртсэн гэж албаныхан даваа гарагт /2025.09.01/ мэдэгдсэн юм. Уулархаг газар болон цаг агаарын тааламжгүй байдлаас болж аврагчид алслагдмал бүс нутгуудад хүрэхэд хүндрэл учирч буй.

Энэхүү гамшиг нь Талибаны засаг захиргааны нөөцийг шавхсан өөр нэг асуудал боллоо. Тус бүлэг Афганистаны төрийн эрхийг атгасны дараа гаднын орнууд хүмүүнлэгийн тусламж үзүүлэхээ огцом буурсан. Афганистаны Эрүүл мэндийн яамны хэвлэлийн төлөөлөгч Шарафат Заман олон улсаас тусламж үзүүлэхийг уриалсан байна. Тэр “Энд олон хүн амь нас, орон гэрээ алдсан тул бидэнд тусламж хэрэгтэй байна” гэжээ.

Талибаны эмэгтэйчүүдийн эрхийг зөрчиж буй явдал, тусламжийн ажилчдад хориг хязгаар тавьж, дэлхийн бусад орнуудад хямрал үүссэний улмаас Афганистанд олон улсаас үзүүлдэг хүмүүнлэгийн тусламж эрс буурсан. 2022 онд тус улсад үзүүлсэн гадаад тусламж 3.8 тэрбум ам.доллар байсан бол энэ жил гарснаас хойш 767 сая ам.долларын тусламж орж ирсэн байна.

Эх сурвалж: Reuters

Google халуун цөмийн эрчим хүч худалдаж авна
ВАШИНГТОН, 2025 оны долоодугаар сарын 1 /NBC News/. “Google” компани халуун цөмийн эрчим хүчний салбарт “Commonwealth Fusion Systems” (CFS) гэдэг хувийн компанитай түншлэх гэрээ байгуулжээ.

Энэ бол технологийн салбарын тэргүүлэгч компанийн хувьд "CFS"-ээс 200 мегаватт цөмийн эрчим хүч худалдан авах тухай анхны арилжааны хэлэлцээр юм. Уг эрчим хүчийг Виржиниа муж улсын Честерфилд тойрогт баригдаж буй, дэлхийд анхны ARC төрлийн (хямд өртөгтэй, найдвартай, авсаархан) сүлжээ цөмийн цахилгаан станцаас нийлүүлэх юм.

"CFS" компанид 2021 оноос хойш хөрөнгө оруулж байгаа "Google" компани Массачусетс муж улсын Девенс хотод байрладаг тус компанид эзэмшдэг хувьцаагаа нэмэгдүүлснээ зарласан байна. Гэхдээ уг хэлэлцээрийн санхүүгийн нарийн мэдээллийг ил болгоогүй байна.

ARC сүлжээ цахилгаан станцыг 2030-аад оны эхээр ашиглалтад оруулж, 400 мегаватт нүүрстөрөгчийн хий ялгаруулдаггүй цэвэр эрчим хүч үйлдвэрлэхээр төлөвлөжээ. Энэ бол томоохон үйлдвэрүүд эсвэл 150 мянга орчим айл өрхийн цахилгаанаар хангахад хүрэлцэх хэмжээний эрчим хүч юм. Уг гэрээгээр “Google” компанид ARC төрлийн бусад станцаас эрчим хүч худалдан авах боломж бүрджээ.

Халуун цөмийн нэгдэх урвал гэдэг нь хөнгөн атомын цөмүүдийг 100 саяас дээш хэмд халаах үйл явц юм. Ийм өндөр температурт түлш нь плазм болж хувирч, цөмүүд хоорондоо нэгдэн их хэмжээний эрчим хүч ялгаруулдаг. Улмаар энэхүү эрчим хүчийг нүүрстөрөгчийн хий ялгаруулдаггүй цахилгаан эрчим хүч үйлдвэрлэхэд ашигладаг.

"Google" компани мөн Калифорнид төвтэй халуун цөмийн эрчим хүчний "TAE Technologies" компанид үргэлжлүүлэн санхүүжилт олгохоор шийдвэрлэсэн тухайгаа мэдэгджээ.

Д.Жаргал

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг

Зеленский: Путинтэй уулзахад бэлэн байна
6-р сарын 19-нд Украины ерөнхийлөгч Зеленский ээлжит видео яриандаа Украин улс дээд түвшний уулзалтад бэлэн, Путинтэй уулзахад бэлэн байна гэж мэдэгджээ.

Тэрээр "Украин улс хамгийн дээд түвшний уулзалт болох шийдвэр гаргахад бэлэн байна. Шийдвэр гаргах эрх мэдэлтэй хэн бүхэнтэй, тэр дундаа Путинтэй уулзахад бэлэн" гэсэн байна.

Үүнээс гадна тэрээр АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын бүрэн эрхийн хугацаанд Орос-Украины мөргөлдөөн дуусна гэдэгт найдаж байгаагаа илэрхийлэв. Тэрээр хэлэхдээ, "Би Трампын тусламжийг тэсэн ядан хүлээж байна, мөн би АНУ-ын нөлөөнд маш их найдаж байна" гэжээ.