Нутгийн мэдээ - Сүхбаатар аймаг

Сүхбаатарын Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын Баянтэрэм 1 дүгээр багийн "Наран саран" гэдэг газар /аймгийн төвөөс 90 км-т, сумын төвөөс зүүн хойш зүгт 60 км-т/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 2026.09.17-ны өдрийн 16:00 цагт хүлээн авсан.

Хээрийн түймрийг 2026.09.18-ны өдрийн 01:59 цагт цурамд оруулж, 08:43 цагт бүрэн унтраалаа. Түймрийг унтраахад аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, Мөнххаан, Баруун-Урт сумын мэргэжлийн ангиас нийт 89 алба хаагч, 17 автомашин техник хэрэгсэлтэй ажиллав.

Эх сурвалж: ОБЕГ

Мал, амьтны шүлхий өвчний SAT-1 хэвшлийн дэгдэлтийн эсрэг хариу арга хэмжээг хэрэгжүүлж байна
Дорнод, Сүхбаатар аймагт мал, амьтны гоц халдварт шүлхий өвчний SAT-1 хэвшлийн дэгдэлт бүртгэгдсэнтэй холбогдуулан халдварын тархалтыг хязгаарлах, эрсдэлийг бууруулах чиглэлээр дархлаажуулалт, хорио цээр, хөдөлгөөний хяналт, тандалтын арга хэмжээг хэрэгжүүлж байна.

Дорнод аймгийн Дашбалбар, Чулуунхороот суманд наймдугаар сарын 20–21-нд шүлхийн анхны голомт илэрсэн бол Сүхбаатар аймгийн Сүхбаатар суманд наймдугаар сарын 22-нд сэжигтэй тохиолдол бүртгэгдэж, наймдугаар сарын 24-нд онош баталгаажсан. Сүхбаатар аймагт бүртгэгдсэн голомт нь Дорнод аймгийн Дашбалбар сумаас мал шилжүүлэн авчирсантай холбоотой бөгөөд хоёр дэгдэлт эпидемиологийн хувьд шууд хамааралтай байна.

2,092 МАЛ ӨВЧИЛЖ, 44,882 ТОЛГОЙ МАЛЫГ ДАРХЛААЖУУЛЖЭЭ

Дэгдэлтийн хүрээнд Дорнод аймагт 1,879, Сүхбаатар аймагт 213, нийт 2,092 толгой мал өвчилсөн байна. Харин аль ч аймагт өвчилсөн малыг устгалд оруулаагүй. Халдварын эсрэг авч хэрэгжүүлж буй арга хэмжээний хүрээнд Дорнод, Сүхбаатар аймагт нийт 44,882 толгой малыг дархлаажуулжээ. Дорнод аймагт яаралтай дархлаажуулалтаар 10,000 мэдрэмтгий малаас 8,743 толгой буюу 87.4 хувийг хамруулсан бөгөөд дархлаажуулалтын хоёрдугаар ээлж долоон суманд үргэлжилж байна.

Мөн 11,500 тун вакцины нөөц бүрдүүлжээ. Сүхбаатар аймагт голомт болон сэжигтэй бүсийн 33,000 толгой малд дархлаажуулалт хийхээр төлөвлөснөөс 36,139 толгой мал буюу зорилтот тооноос давсан хэмжээнд хамруулсан байна. Түүнчлэн хил залгаа сумдын 46 өрхийн 4,912 үхрийг БНХАУ-аас нийлүүлсэн 5,000 тун вакцинаар дархлаажуулах ажлыг эхлүүлээд байгаа бөгөөд одоогоор 21 өрхийн 1,173 үхрийг хамруулаад байна.

“SAT-1”: Дорнод, Сүхбаатар аймгийн гурван суманд хорио цээрийн дэглэм тогтоов
Малын гоц халдварт шүлхий өвчний “SAT-1” буюу өмнө нь Монгол Улсад гараагүй хэвшил 2026 оны тавдугаар сард Баян-Өлгий, Ховд аймагт бүртгэгдэж, хорио цээрийн дэглэм тогтоосон.

Урьдчилан сэргийлэх, яаралтай дархлаажуулалтыг хоёр үе шаттай хэрэгжүүлж, “SAT-1” хэвшлийн 1 сая 650 мянган тун вакцинаар мал сүргийг дархлаажуулснаар долоодугаар сарын 8-ны өдрөөс хойш шинэ тохиолдол бүртгэгдээгүй билээ. Тэгвэл Дорнод аймгийн Дашбалбар, Чулуунхороот, Сүхбаатар аймгийн Сүхбаатар суманд малын гоц халдварт шүлхий өвчний “SAT-1” хэвшил дахин бүртгэгдсэн нь Мал эмнэлгийн ерөнхий газрын лабораторийн шинжилгээгээр батлагдсан учраас 2026 оны наймдугаар сарын 26-ний өдрөөс эхлэн хорио цээрийн дэглэм тогтоосон байна.

Эдгээр сумд нь хил орчмын бүс нутгаас гадна зээрийн сүрэг ихтэй. Дорнод аймгийн “Номинт” багийн нутагт буй 15 мянга гаруй зээрийн сүргээс дээж авч шинжлэхэд цөөнгүй нь шүлхийгээр өвдсөн нь тогтоогдоод байгаа аж. Улз голд хашигдаж буй эдгээр зээрийн сүрэг өвөл мөс хөлдсөний дараа нүүдэллэж, Хэнтий, Сүхбаатар аймгийн нутгаар шүлхий өвчин тараах эрсдэл өндөр байна гэлээ.

Мал эмнэлгийн ерөнхий газар шүлхийн голомтот бүсэд 74 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байгаа бөгөөд нөөцдөө байсан 5 мянган тун вакциныг мэдрэг малд хийж эхэлжээ. Нэмэлтээр мөн 190 мянган тунг хүргүүлээд байгаа аж. Цаашдаа үйлдвэрлэгчтэй гэрээ байгуулан 6 сая тун “SAT-1”, О, А дэд хэвшлийн вакциныг нэн яаралтай худалдан авах шийдвэрийг өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаас гаргалаа.

Хилийн бүс нутаг учраас хүн, тээврийн хэрэгслийн хяналтыг чангатгах, отор нүүдлийн зорилгоор хилийн хамгаалалтын бүс рүү малчдыг нэвтрүүлэхгүй байх, хил орчмын бүс нутагт зэрлэг амьтдын тандалт судалгаа хийх ажлыг шуурхайлах үүргийг холбогдох албаны хүмүүст өглөө. Дорнод, Сүхбаатар аймгийн Засаг дарга нарт хүн хүч, техник хэрэгсэл, халдвар хамгааллын хувцас хэрэглэлийн санхүүг яаралтай шийдэх, улсын болон орон нутгийн чанартай автозамуудад хяналтын пост ажиллуулах, малчдад мэргэжлийн байгууллагын заавар, зөвлөгөөг хүргүүлэх ажлыг шуурхай хэрэгжүүлэх үүргийг өгөв.

Хэнтий, Сүхбаатар аймагт гарсан ой, хээрийн түймрийг бүрэн унтраажээ
Хэнтий аймгийн  Батширээт сумын Онон багийн “Улаан хөндийн цагаан гунатай” гэдэг газар тавдугаар сарын 15-ны өдрийн 16:30 цагт гарсан ойн түймрийг 17-ны өдрийн 20:30 цагт цурамд оруулж, өнөөдөр (2026.05.19) 06:00 цагт бүрэн унтраалаа. Унтраах ажиллагаанд тус аймгийн Онцгой байдлын газар, Хилийн цэргийн 0287 дугаар анги, сумын мэргэжлийн ангийн нийт 35 хүн, 2 автомашин, 13 морьтойгоор ойн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулсан юм.

Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Хадын булаг багийн “Халтарын говь” гэдэг газар тавдугаар сарын 18-ны өдрийн 17:25 цагт гарсан хээрийн гал түймрийг мөн өдрийн 21:45 цагт цурамд оруулж 22:55 цагт бүрэн унтраасан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрдэнэцагаан сум дахь 47 дугаар анги, Хилийн цэргийн 0146 дугаар ангийн  нийт 14 алба хаагч, 3 автомашин, 1 мотоциклтойгоор ажиллалаа.

Өмнөговь, Сүхбаатар, Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангайд хуурайшилт нэн их байна
Хаврын хуурайшилттай байгаа учраас ой хээрийн түймрийн аюулаас сэрэмжлүүлж байна.  Дөрөвдүгээр сарын 18-ны байдлаар хуурайшилттай байгаа аймгуудын мэдээллийг хүргэж байна.

Нэн их хуурайшилттай: Өмнөговь, Сүхбаатар, Дорноговийн ихэнх нутаг, Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Дундговийн өмнөд хэсгээр хуурайшилт нэн их байна.

Их хуурайшилттай: Дархан, Сэлэнгэ, Говьсүмбэр, Дорнодын ихэнх нутаг, Завханы өмнөд, Баян-Өлгий, Увс, Төв аймгийн баруун, Өвөрхангай, Дундговь, Дорноговь, хойд хэсэг, Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Хөвсгөл, Булган, Хэнтийн зарим газраар хуурайшилт их байна.

Дунд зэргийн хуурайшилттай: Хөвсгөлийн баруун, Завханы хойд, Төв аймгийн зүүн, Архангайн өмнөд, Төв аймгийн зүүн хэсэг, Булган, Хэнтийн зарим газраар хуурайшилтийн зэрэг дунд түвшинд байна.

Иймд иргэд, малчид та бүхэн ой хээрийн бүсэд зорчихдоо галын аюулгүй байдлыг чанд сахиж, ил гал гаргахгүй байхыг онцгойлон анхааруулж байна.

Эх сурвалж: ЦУОШГ

Зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр нойтон цас орно
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар хур тунадас орохгүй.

Салхи нутгийн зүүн хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, тал, хээрийн нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ.

Дархадын хотгор, Хэнтийн уулархаг нутаг, Тэс, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар -2...+3 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +11...+16 градус, Алтайн уулархаг нутаг, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр +7...+12 градус, бусад нутгаар +2...+7 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Өмнөх өдрөөс 7 градусаар сэрүүсэж +3...+5 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүл багасна. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Өмнөх өдрөөс 7 градусаар сэрүүсэж +2...+4 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүл багасна. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Өмнөх өдрөөс 7 градусаар сэрүүсэж 0...+2 градус дулаан байна.

“Монгол ноолуур–2026” дуудлага худалдаа Баруун-Урт суманд боллоо
ХХААХҮЯ, ХАА-н бирж, Монголын ноос ноолуурын холбоо хамтран зохион байгуулсан “Монгол ноолуур–2026” дуудлага худалдаа энэ сарын 29-нд Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд амжилттай зохион байгуулжээ. Дуудлага худалдаанд Зүүн бүсийн гурван аймгийн малчид, хоршоодын бэлтгэсэн нийт 14 тонн ноолуур оролцож, үндэсний үйлдвэрлэгч компаниуд үнэ хаялцан худалдан авсан юм. Энэ үеэр ноолуурын хамгийн дээд үнэ 198 мянган төгрөгт хүрч тогтлоо.

Худалдан авагч талууд ноолуурыг урьдчилан ангилан ялгаж, чанарыг шалгасны үндсэн дээр сум, сумаар нь тусад нь дуудлагаар худалдаалсан байна. Тухайлбал, Сүхбаатар сумын малчдаас ирүүлсэн 1.2 тонн ноолуурыг “Гоёл кашмер” компани хамгийн өндөр үнээр худалдан авчээ. Бусад сумдын ноолуурын үнэ 193–195 мянган төгрөгийн хооронд хэлбэлзсэн байна.

Дуудлага худалдааны дараа малчид, хоршоод ХАА-н бирж болон тухайн худалдан авагч компанитай гэрээ байгуулж, ноолуурын мөнгийг дансаар шилжүүлэх нөхцөлтэйгөөр арилжаа амжилттай өндөрлөсөн юм.

Мөн арга хэмжээний үеэр үндэсний үйлдвэрлэгч компаниуд бүтээгдэхүүнийхээ үзэсгэлэнг дэлгэн танилцуулж, хөдөө аж ахуйн зориулалттай техник, тоног төхөөрөмж, зөөврийн сууц, малын тэжээлийн үзэсгэлэн худалдаа зохион байгуулагдсан нь оролцогчид, иргэдийн сонирхлыг ихээхэн татлаа.

Сүхбаатар аймагт гарсан хээрийн түймрийг бүрэн унтраажээ
Хаврын хуурайшилт эхэлж, салхи шуурга ихсэх энэ үед гал түймрийн эрсдэл нэмэгддэг. Одоогийн байдлаар хоёр гал түймрийг цурамд оруулан, унтраахаар ажиллаж байгаа талаар Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Тухайлбал, Хөвсгөл аймгийн Түнэл суманд ойн гал түймрийг унтраахаар тус аймгийн Онцгой байдлын газрын 27 дугаар анги, сумын мэргэжилтнүүд зэрэг нийт 58 хүн, 4 автомашинтай ажиллаж байгаа аж. Улмаар гуравдугаар сарын 25-ны өдрийн 09:30 цагт цурманд оруулжээ. Урьдчилсан байдлаар ойн гал түймэрт 9 га талбай өртөж шатсан байна.

Түүнчлэн, Сүхбаатар аймаг, Эрдэнэцагаан сум дөрөвдүгээр багийн “Шахайн ширээ” гэдэг газар хээрийн гал түймэр гарсан тухай дуудлагыг гуравдугаар сарын 24-ний өдрийн 11:20 цагт хүлээн авчээ.

Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын эрэн хайх, аврах салбар, Эрдэнэцагаан сум дахь 47 дугаар ангийн алба хаагчид, сумын мэргэжлийн ангийнхан нийт 70 хүн, 24 автомашинтай хээрийн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулжээ. Улмаар  хээрийн түймрийг бүрэн унтраасан байна.

Сүхбаатар аймгийн наран суманд цасан шуурганы улмаас нэгэн иргэн амиа алджээ
Сар шинийн баяр амралтын өдрүүдээр онцгой байдлын байгууллага өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллажээ. Эдгээр өдрүүдэд объектын гал түймэр нэг, эрэн хайх аврах ажиллагааны 26 дуудлага бүртгэгджээ.

Хоёрдугаар сарын 20-21-нд шилжих шөнө цасан шуурга шуурч малчид малтайгаа төөрч уруудах, авто машинууд цасанд боогдох, цахилгаан эрчим хүч тасрах зэрэг хүнд нөхцөл байдал үүссэн.

Баруун-Уртад хамгийн их буюу 10 см Эрдэнэцагаан, Халзан сумдад хамгийн бага буюу 3 см цасан бүрхүүл тогтжээ. Цасан шуурганы үеэр салхи зарим тохиолдолд 26-27 м/с хүрч ширүүссэн байна.

Дээрх 26 дуудлагын дөрөвт нь аймгийн ОБГ-ын алба хаагчид, бусад дуудлагад сумдын мэргэжлийн ангиуд ажиллаж эрэн хайх аврах ажиллагааг зохион байгуулжээ. Нийт дуудлагын долоо нь хүн төөрсөн бусад нь цасан суусан, авто машин бензингүй болж гацсан гэх дуудлага байсан бөгөөд сумдын мэргэжлийн ангиуд нийт 64 том хүн 29 хүүхдийн амийг авран хамгаалжээ.

Малынхаа араас явж, шуурганд төөрсөн иргэдийг эсэн мэнд олсон ч Наран суманд нэг иргэн харамсалтайгаар амиа алдаж, нас барсан байдалтай олдсон байна.

Баруун-Урт Улаанбаатар чиглэлийн авто замын цасанд хаагдсан хэсгүүдийг Талын зам болон ОБГ-ын техникийн хүчээр нээж, хэвийн болгосон гэж аймгийн ОБГ-аас мэдээллээ

Сүхбаатар аймгийнхан өдөрт нэг тонн сүү боловсруулах үйлдвэртэй боллоо
Өдөрт нэг тонн сүү боловсруулж, жилийн дөрвөн улиралд үйл ажиллагаа явуулах хүчин чадалтай сүүний үйлдвэрийг Сүхбаатар аймагт ашиглалтад орууллаа. Ингэснээр орон нутгийн иргэдийг эрүүл, стандартын шаардлага хангасан сүү, сүүн бүтээгдэхүүнээр хангах, малчдыг дэмжих, ерөнхий боловсролын сургуулиудад “Сүү” хөтөлбөр хэрэгжүүлэх нөхцөл бүрдсэн байна. Одоогоор цэвэршүүлсэн сүү, өрөм, элгэн тараг, зөөхий зэрэг бүтээгдэхүүн үйлдвэрлэж буй бөгөөд цаашид нэр, төрлийг нь нэмэгдүүлэх аж.

Орон нутгийн есөн фермер нэгдэн, дундын хоршоо байгуулж, сүүгээ дээрх “Нутгийн сүү” үйлдвэрт нийлүүлж эхэлсэн гэнэ. Аймгийн ЗДТГ-ынхан үйлдвэрийг зэргэлдээх сум, орон нутгийнханд хүрч үйлчилдэг болгохын тулд урт хугацааны тогтвортой бодлого, хөрөнгө оруулалт шаардлагатайг дурдаад түүхий эдийн байнгын нөөц бүрдүүлэхэд малчид, фермер, дундын хоршоодын үйл ажиллагааг дэмжих нь чухал гэдгийг онцолсон юм.

Сүүний үйлдвэрийг “Сүхбаатар хөгжил” үйлдвэрлэл, технологийн харьяанд ажиллуулна гэдгийг тус паркийн гүйцэтгэх захирал Т.Ихбаяр хэлсэн. Тэрбээр “Сүүний үйлдвэрийг ашиглалтад оруулснаар өрх, сурагчид өглөө бүр шинэ сүү хэрэглэдэг боллоо. Аймаг 2025 оны хөгжлийн төлөвлөгөөндөө “Хүүхэд бүрд сүү” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр тусгасан” гэв.

Үйлдвэрийн барилгыг улсын төсвийн 2.8 тэрбум төгрөгийн санхүүжилтээр барьжээ. Орон нутгаас 160 сая төгрөгийн үнэ бүхий тоног төхөөрөмж нийлүүлсэн гэнэ. Мөн НҮБ-ын Хүүхдийн сангаас 200 сая төгрөгийн хөрөнгө оруулсан байна.