Мэдээ мэдээлэл - Сүхбаатар аймаг

"Өвөр Монголын соёлын өдрүүд"-г танилцуулах хэвлэлийн бага хурал боллоо
Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Өвөр Монголын Соёлын Өдрүүд арга хэмжээ 9-р сарын 22-ноос 25-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохиогдох гэж байна. 14 дэх удаа болж буй энэхүү арга хэмжээний хэвлэлийн бага хурал өнөөдөр буюу 9-р сарын 17-ны өдөр Улаанбаатар хотноо болж, БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны Солилцоо, хамтын ажиллагааны зөвлөх бөгөөд Улаанбаатар хот дахь Хятадын Соёлын Төвийн захирал Ли Жь холбогдох мэдээллүүдийг танилцууллаа.

Энэ удаагийн Өвөр Монголын Соёлын Өдрүүдийн хүрээнд нээлт, урлагийн тоглолт, ном хэвлэлийн салбарын харилцаа хамтын ажиллагаа, Хятад киноны өдрүүд, кино телевизийн шилдэг бүтээлүүдийг солилцох, олон нийтэд танилцуулах, уламжлалт анагаах ухааны үнэ төлбөргүй үзлэг, зөвлөгөө зэрэг баялаг агуулгатайгаар 12 үндсэн төрөл, нийт 23 арга хэмжээг зохион байгуулах юм байна.

Ли Жь хэвлэлийн бага хурлын үеэр:

- Бүх арга хэмжээ нь Монгол Улсын нийт ард иргэдэд нээлттэй, үнэ төлбөргүй, олон нийтийн хүртээл болсон үйл ажиллагаа юм. Бид олон талт соёлын солилцоо, харилцааны арга хэмжээгээр дамжуулан хоёр орны ард түмний харилцан ойлголцол, сэтгэл зүрхний ойр дотно байдлыг нэмэгдүүлж, харилцан итгэлцлийг гүнзгийрүүлэн, Хятад, Монголын сайн хөршийн найрсаг харилцааг хөгжүүлэх олон нийтийн суурийг улам бэхжүүлэхийг зорьж байна гэж хэллээ.

Редактор : Ш.ЦОГЗОЛМАА

Эх сурвалж : https://mongol.cri.cn/

“Оюу Толгой”-н ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар иргэдийн саналыг авч эхэллээ
Засгийн газрын ээлжит хуралдаан 2026 оны аравдугаар сарын 14-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Зөвшөөрөл, мэдэгдлийн хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллаагүй эрх бүхий албан тушаалтанд хариуцлага тооцно

“Эдийн засгийн эрх чөлөөний тухай, Хөрөнгө оруулалтын тухай хууль, Зөвшөөрөл, мэдэгдлийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах үйл ажиллагааны төлөвлөгөө”-ний хэрэгжилтийн талаар Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр Засгийн газрын хуралдаанд танилцууллаа. Танилцуулгатай холбогдуулан дараах Ерөнхий сайд Н.Учрал дараах үүрэг даалгаврыг өглөө.

-Зөвшөөрөл сунгуулах хүсэлт гаргасан этгээд зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг зөрчөөгүй болох нь тогтоогдсон бол ажлын хоёр өдөрт сунгах тохиргоог Зөвшөөрөл, мэдэгдлийн цахим систем /license.mn/-д хийх,

-Энгийн зөвшөөрөл хүссэн өргөдлийн хариуг хуульд заасан хугацаанд өгөөгүй бол зөвшөөрөл олгосонд тооцох,

-Тусгай зөвшөөрөл авах хүсэлтийг цахимаар гаргах нөхцөл бүрдүүлээгүй зөрчлийг арилгах,

-Зөвшөөрөл сунгуулах хүсэлтийг шийдвэрлэх хугацааг хэтрүүлсэн эрх бүхий албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо.

-Зөвшөөрөл олгосон, сунгасан, хүчингүй болгосон, түдгэлзүүлсэн шийдвэрийг Зөвшөөрөл, мэдэгдлийн бүртгэл, мэдээллийн нэгдсэн санд хуульд заасан хугацаанд бүртгүүлэх үүргээ гүйцэтгээгүйалбан тушаалтны гаргасан зөрчлийг арилгаж, холбогдох арга хэмжээг авч ажиллахыг даалгав.

“Оюу Толгой”-н ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар иргэдийн саналыг авч эхэллээ

Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төсөлд тусгасан “Оюу Толгой” ХХК-ийн ногдол ашгийн орлогоор санхүүжүүлэх нийгмийн болон суурь дэд бүтцийн хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний талаар Засгийн газрын хуралдаанд танилцууллаа. Ногдол ашгийн орлогыг хэрхэн зарцуулах талаар иргэдийн саналыг “Төрийн үйлчилгээний нэгдсэн систем (e-Mongolia)”-ээр авахаар шийдвэрлэсэн. Нээлттэй санал асуулга 2026 оны аравдугаар сарын 14-ний 09 цагт эхэлсэн, энэ сарын 28-ны 22 цаг хүртэл үргэлжилнэ. Иргэн та И-Монголиа, и-засаг цахим системээр саналаа өгөөрэй. Нээлттэй санал асуулгатай холбогдуулан Ерөнхий сайд Н.Учрал ард иргэддээ хандаж, хэлсэн үгтэй танилцана уу.

Орон сууцны мэдээллийг QR кодоор бүртгэлжүүлж, иргэдийг залилангийн гэмт хэргээс урьдчилан сэргийлнэ

Орон сууцын залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоол батлагдлаа. Барилгын ажил эхлүүлэх зөвшөөрлийг аймаг, нийслэлийн Засаг дарга олгож, уг зөвшөөрлийн үндсэн дээр компаниуд захиалгаа авдаг. Мөн зөвшөөрөлгүйгээр ч сууц, талбайн захиалга авч байна.

Захиалгын гэрээ байгуулахдаа тухайн сууц, талбай өмнө нь захиалагдсан эсэхийг шалгах боломжгүйгээс давхар захиалга хийгдэж, иргэд залилах гэмт хэргийн хохирогч болсоор байна. Өнөөдрийн байдлаар 2,569 иргэнд 206.0 тэрбум төгрөгийн хохирол учирчээ.

Ерөнхий сайдын 2026 оны 154 дүгээр захирамжаар “Орон сууцын захиалгын гэрээний улмаас хохирсон иргэдийн хууль ёсны эрх, ашгийг хамгаалах асуудлыг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд шалгаж, үүсээд байгаа нөхцөл байдлыг шийдвэрлэх” үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулсан. Хохирогчдын тоо нэмэгдэх эрсдэлтэй байгаа тул холбогдох төрийн байгууллагад байгаа мэдээллийг нээлттэй, ил тод болгож, иргэн, хуулийн этгээдийг урьдчилан сэргийлэх боломжтой үнэн зөв мэдээллээр хангах зайлшгүй шаардлага үүсжээ.

Засгийн газрын энэ тогтоолоор аймаг, нийслэлийн Засаг дарга барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ, тухайн барилгын хаягийн болон хот байгуулалтын мэдээллийн сангийн бүртгэлд бүртгэсэн байршлын урьдчилсан хаяг, давхрын зохион байгуулалтын зураг, сууц, талбайн хаалганы дугаар болон хаалганы дугаар бүрээр үүсгэсэн QR код бүхий дахин давтагдашгүй дугаар зэрэг мэдээллийг барилгын ажил эхлүүлэх зөвшөөрөл олгосноос хойш ажлын гурван өдөрт Улсын бүртгэлийн ерөнхий газарт цахимаар хүргүүлэхийг үүрэг болголоо. Мэдээлэлд өөрчлөлт орсон тохиолдолд шинэ мэдээллийг мөн гурванөдөрт цахимаар хүргүүлнэ.

Улсын бүртгэлийн байгууллага барьж дуусаагүй орон сууцын барилгын сууц, талбайд урьдчилсан тэмдэглэл, захиалгын гэрээ хийгдсэн тохиолдолд эдгээр тэмдэглэлийн төлөв, тэдгээрийн өөрчлөлтийг албан ёсны цахим хуудсаар мэдээлнэ.

Ингэснээр иргэн, хуулийн этгээд сууц, талбай захиалгын гэрээ байгуулахаас өмнө тухайн сууц, талбайд өмнө нь захиалга, эсхүл урьдчилсан тэмдэглэл хийгдсэн эсэх зэрэг мэдээлэлд үндэслэн гэрээ байгуулах эсэх шийдвэр гаргах, учирч болзошгүй эрсдэлийг урьдчилан тооцох боломж бүрдэнэ гэж үзлээ.

Товч мэдээ

· Говь-Алтай аймгийн Тайшир, Төв аймгийн Аргалант, Батсүмбэр, Баяндэлгэр, Баянчандмань, Цээл, Сэргэлэн, Эрдэнэ сумдын нутаг дэвсгэр дэх нийт 3169.42 га атар газрыг тариалангийн газарт шилжүүллээ.

· Газрын тосны хайгуул, ашиглалтын "Ар булаг-ХХІХ", "Баянтүмэн-XVII", "Борзон VII", "Гурван баян ХХХ", "Төхөм-Х Урд", "Хэрлэн тохой XXVIII", "Эргэл ХII", "Тосон-Уул-XIX", "Тамсаг-XXI" талбайг дотоодын цэргийн хамгаалалтад авах ажлыг зохион байгуулахыг даалгав.

· Хүн, хуулийн этгээдээс гаргасан өргөдөл, гомдлын шийдвэрлэлтэд ашиглаж байгаа мэдээллийн системийг "Өргөдөл, гомдлын нэгдсэн мэдээллийн сан"-д холбох ажлыг зохион байгуулж ажиллахыг Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн Засаг дарга, агентлагийн дарга нарт болон төрийн өмчит хуулийн этгээдийн удирдлагуудад даалгав.

Баавгайд бариулсан эмэгтэй гавлын ясандаа гэмтэл авсан учир мэс засалд орохоор болжээ
Өчигдөр шөнө БЗД-ийн 35-р хороонд баавгай айлын гэр руу халдсаны улмаас 40 настай эрэгтэй нас барж, 55 настай эмэгтэй толгойн тус газраа хүнд гэмтэл авсан хэрэг гарсан.

Гэмтсэн эмэгтэй одоогийн байдлаар ГССҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд гавлын ясны мэс засалд орохоор болжээ.

Энэ талаар ГССҮТ-ийн эмнэлзүй хариуцсан дэд захирал О.Хишигсүрэн  "Өнгөрсөн шөнө ГССҮТ-ийн яаралтай тусламжаар баавгайд бариулсан өвчтөн ирж яаралтай тусламж авч, эрчимт эмчилгээнд шилжүүлсэн. Өнөөдөр өглөө онош тодорч, шинжилгээ бүрдсэний дараа ГССҮТ-ийн төв эмнэлгийн толгойн мэс заслын тасаг руу шилжүүлэн эмчилж байгаа. Өвчтөний биеийн байдал хүндэвтэр байгаа. Ухаан санаа саруул. Харин гавлын ясанд хугарал болоод, хэвлий цээжинд нь дарагдсан базагдсан шинж тэмдэг илэрч байгаа учраас мэс засалд орох шаардлагатай байгаа" гэв.

Сурах бичгийн хэмжээг багасгаж, сурагчдын цүнхний ачааллыг бууруулав
Нэгдүгээр ангийн сургалтын хөтөлбөр шинэчлэгдсэнтэй холбоотойгоор аравдугаар сарын 1-н хүртэл нэгдүгээр ангийнхан сурах бичиггүй, багш нар нь гарын авлага хэвлэж хичээлээ зааж байв. Тэгвэл шинэчилсэн хөтөлбөрийн дагуу сурах бичгүүд хэвлэлтээс гарч, сургуулиудад тараагдаж эхэлжээ. Сурах бичгийн тухайд хэмжээ, жин буурсан гэдгийг албаныхан хэлж байна.

Тодруулбал, энэ хичээлийн жилээс нэгдүгээр ангид хэрэгжиж буй шинэчилсэн сургалтын хөтөлбөр нь хүүхдийн нас, хөгжлийн онцлогт нийцсэн, тоглонгоо суралцах арга зүйд тулгуурлаж байгаагаараа онцлог юм. Сурагчдыг сургуулийн орчинд дасан зохицуулах зорилготой нэг сарын хөтөлбөр амжилттай хэрэгжиж өндөрлөснөөр аравдугаар сарын 1-нээс нэгдүгээр ангийн сурагчид шинэчилсэн сургалтын хөтөлбөрийн үндсэн агуулгаа судалж эхэлж байна.

Мөн шинэчлэгдсэн сурах бичгүүдийг сургуулиудад хүргэж эхэлсэн бөгөөд хүүхдийн нас, сэтгэхүйн онцлогт нийцүүлэн агуулга, бүтэц, дизайныг нь боловсронгуй болгожээ. Үүний үр дүнд сурах бичгийн хэмжээ, жин буурч, сурагчдын цүнхний ачааллыг багасгасан байна.

Мөн дасгал ажлын дэвтэртэй болсноор сурагчид ном дээрээ шууд ажиллаж, дасгал даалгавраа гүйцэтгэх боломж бүрджээ. Сурах бичигт байршуулсан QR кодыг уншуулснаар авиа дуудлага болон хичээлийн бусад агуулгыг дүрс, дуу, нэмэлт хэрэглэгдэхүүнтэй нь бүтээлч байдлаар үзэж, ашиглах боломжтой.

Түүнчлэн багшийн гарын авлагад гэрийн даалгавар, тоглонгоо суралцах арга зүй, дээд эрэмбийн ур чадварыг хөгжүүлэх хөтөлбөрийн шинэчлэлтэй уялдсан зөвлөмж, хэрэглэгдэхүүнийг тусгасан нь сургалтын чанарыг дэмжих давуу талтай аж. 2–5 дугаар ангийн сурах бичгийн хүрэлцээ 100 хувь хангагдсан. Харин 6–12 дугаар ангийн сурах бичгийн хүрэлцээ 85 хувьтай байгаа бөгөөд үлдсэн сурах бичгийг нөхөн хангах ажлыг зохион байгуулж байна. Мөн үлдсэн сурах бичгийг хамгийн доод үнээр худалдан борлуулж, сурагчдад сурах бичгээр хүртээмжтэй үйлчлэх нөхцөлийг бүрдүүлэх аж.

Төрийн албан хаагчийн ёс зүй, үүрэг хариуцлага

Харилцаа холбооны хамтын ажиллагааны шинэ хуудас
-Хятадын Радио Телевизийн Цахим Сүлжээний Олон улсын компанийн Монгол дахь охин компаниУлаанбаатар хотын Бээжингийн гудамжаар алхахдаа сэтгэлд маань дулаахан мэдрэмж төрдөг. Хятадын нийслэл Бээжингийн нэрээр нэрлэгдсэн энэхүү гудамж нь Хятад Улсын Монгол Улсад үзүүлсэн харамгүй тусламжийн гэрч бөгөөд Хятад, Монгол хоёр орны найрамдлын тод илэрхийлэл юм.

12-р сарын 16-ны өдөр Манай сэтгүүлчдийн багйинхан Улаанбаатар хотын Бээжин гудамжаар алхаж гудамжийн зүүн хэсэгт байрлах Хятадын Радио Телевизийн Цахим Сүлжээний Олон улсын компанийн Монгол дахь охин  компанийг зорилоо.

Хятадын Радио Телевизийн Цахим Сүлжээний гадаад бизнесийн гол хэрэгжүүлэгч байгууллага болох Хятадын Радио Телевизийн Цахим Сүлжээний Олон улсын компани нь төвийн аж ахуйн нэгжийн бүрэн эзэмшлийн хоёрдугаар зэрэглэлийн олон улсын бизнесийн мэргэжлийн компани бөгөөд олон улсын радио телевиз, харилцаа холбооны нэгдсэн үйлчилгээ үзүүлэхэд хичээн ажилладаг. Тус компани нь "Бүс ба Зам" санаачилгад гүнзгий оролцож, хил дамнасан үйлчилгээний салбарт олон талт нээлт, хурдацтай хөгжлийг бий болгож, зам дагуух улс орон, бүс нутгуудын харилцаа холбоо, холболтын бат бөх гүүрийг босгосон юм.

Хятадын Радио Телевизийн Цахим Сүлжээний Олон улсын компанийн Монгол дахь охин компанийн

менежер Гао Чуаньжинь ярилцлага хүлээв

Хятадын Радио Телевизийн Цахим Сүлжээний Олон улсын компани нь 2018 оны 3-р сард үүсгэн байгуулагдаж, эхлэл, тогтвортой өсөлт, өөрчлөлт гэх хөгжлийн гурван үндсэн үе шатыг туулж, контент дамжуулахаас харилцаа холбооны үйлчилгээ хүртэлх стратегийн шинэчлэлийг аажмаар хийж гүйцэтгэсэн байна. 2018 онд Монгол Улсад телевизийн нэвтрүүлгийн ажил эрхэлж, гадаад зах зээлд гарах үүдийг нээж, 2020 онд олон улсын соёлын харилцаа холбооны замыг өргөжүүлэх зорилгоор Хятад-АСЕАН-ы Олон улсын харилцаа холбооны платформыг байгуулсан юм. 2024 онд олон улсын харилцаа холбооны бизнес эрхлэгч болж, бизнесийн хөгжлийн шинэ замыг нээв. 2025 онд Хонг Конгийн CBINET дэлхийн гол зангилааг нээж, Монголд охин компани байгуулснаар дэлхийн бизнесийн ажил төрлөө улам сайжрууллаа.

Одоогийн байдлаар, Хятадын Радио Телевизийн Цахим Сүлжээний Олон улсын компани нь дөрвөн үндсэн бизнесийн сегментийг байгуулж, олон салбарын зохицонгуй хөгжлийн зохистой хэв маягийг бүрдүүлжээ. Олон улсын харилцаа холбооны салбарт тус компани CBINET олон улсын сүлжээг байгуулж, 5 үндсэн чиглэлд 11 бизнесийг байршуулан, дэлхийн гол POP нөөцийн зохион байгуулалтыг дуусгаж, хил дамнасан харилцаа холбооны сүлжээний дэмжилэг үзүүлж байна. Мөн Хуа Либө компанид тулгуурлан Хятадын кино, телевизийн соёлыг АСЕАН-ы орнуудад идэвхтэй сурталчлах, Хятад болон гадаад орнуудын хооронд соёлын солилцоо, харилцан суралцахыг дэмжих дөрвөн платформ байгууллав. Олон улсын худалдааны салбарт Хонг Конг, Монголын охин компаниудаараа дамжуулан Huawei, Xiaomi зэрэг дотоодын электрон болон фотоэлектрик тоног төхөөрөмжийн борлуулалтын төлөөлөгчөөр ажиллаж, Хятадын үйлдвэрлэлийг гадаадад гарч, гадаад зах зээлийн орон зайг өргөжүүлэхэд нь туслав.

Хятадын Радио Телевизийн Цахим Сүлжээний Олон улсын компанийн Монгол дахь охин компани нь 2023 оноос бэлтгэл ажлаа эхлүүлж, 2024 оны 4-р сард төлөөлөгчийн газрын бүртгэлийн гэрчилгэгээ авсан юм. Одоогоор тус компани ньголчлон үндсэн харилцаа холбооны үйлчилгээ, Монголд байгаа Хятадын иргэд, оюутан, аж ахуйн нэгжүүдэд зориулсан сүлжээний хурдатгалын үйлчилгээ, шинэ эрчим хүчний цахилгаан станцын төслүүдийг гүйцэтгэж, Хятад, Монголын кино, телевизийн соёлын солилцоо, хамтын ажиллагааг идэвхтэй дэмжиж байгаа юм. Мөн төв компанийн дэмжлэгтэйгээр хил дамнасан холбоо, гар утасны дуудалгад ая нэмэх ба видео дуудлага зэрэг харилцаа холбооны үйлчилгээг үзүүлэхийн тулд Mobicom, unitel, Skytel зэрэг Монголын орон нутгийн харилцаа холбооны операторуудтай хамтын ажиллагаа байгуулжээ.

Компанийн ажилтан сүлжээ нэвтрүүлэх ажилд үйлчилж байна

Монгол дахь Хятад иргэдэд чиглэсэн WeChat шууд төлбөрийн үйлчилгээг нэвтрүүлснээр Монголд амьдарч буй Хятад иргэдэд тулгарч буй хэлний болон төлбөрийн саад бэрхшээлийг үр дүнтэй шийдвэрлэж, тэдний тав тухыг хангав. Монголд байгаа Хятадын аж ахуйн нэгжүүд Хятадын төв компанитайгаа харилцахад тулгарч буй сүлжээний асуудалд хурдатгалын үйлчилгээг нэвтрүүлсэн бөгөөд үүнийг цементийн үйлдвэр, Шижин уул уурхай, Дүн Шэн газрын тосны уурхай зэрэг компаниуд амжилттай ашиглаж, оффисын үр ашиг, видео хурлын чанараа эрс сайжруулж, Монгол дахь Хятадын компаниудын хөгжлийг нэмэгдүүлсэн гэж Хятадын Радио Телевизийн Цахим Сүлжээний Олон улсын компанийн Монгол дахь охин компанийн менежер Гао Чуаньжинь танилцуулав.

Радио телевизийн бизнесийн салбарт Монголын зах зээлийг хөгжүүлж, Улаанбаатар хотын төв хэсэг болон нисэх онгоцны буудлын шинэ дүүргийг хамарсан 50,988 өрхийн сүлжээг шинэчлэж, 30.695 километр радиаль голын оптик кабель, 49.173 километр салаалсан оптик кабель суурилуулсан байна. Хятадын 12 телевизийн нэвтрүүлгийг хамарсан 125 телевизийн нэвтрүүлэгийг нэгтгэж, Хятадын соёлыг дэлгэцээр дамжуулан Монголын Улсын олон айл өрхөд түгээсэн юм.

Гао Чуаньжинь ярихдаа:

- Манай компани Хятадын орчин үеийн хөгжил, соёлын талаарх орон нутгийн иргэдийн ойлголтыг нэмэгдүүлэхийн тулд Хятадын кино телевизийн шилдэг бүтээлүүдийг Монголд нэвтрүүлэхээр төлөвлөж байна. Үүний зэрэгцээ Монголын кино телевизийн шилдэг бүтээлүүдийг Хятадын зах зээлд нэвтрүүлэхийг дэмжиж, Хятад, Монголын хооронд хоёр талын соёлын солилцоог хөнгөвчлөх, соёлын интеграцчилалаар дамжуулан хоёр орны найрамдлыг гүнзгийрүүлэхэд ховь нэмэр оруулах болно гэжээ.

Монголын эрчим хүчний хангамж хязгаарлагдмал, сүлжээний диспетчерийн чадвар сул байгааг харгалзан Хятадын Радио Телевизийн Цахим Сүлжээний Олон улсын компанийн Монгол дахь охин компани нь сэргээгдэх эрчим хүчний цахилгаан станцуудыг барих ажлыг дэмжив. Иргэний зах зээл дээр манай компани House-ийн орон сууцын хэрэглэгчдэд тохиромжтой шинэ эрчим хүчний суурин, мөн малчдын нүүдлийн үеэр ашиглахад хялбар зөөврийн шинэ эрчим хүчний цахилгаан станцуудыг нэвтрүүлж, цахилгаан, хиймэл дагуулын телевиз, сүлжээний функцуудыг нэгтгэн "Орчин үеийн малчин" төслийг хэрэгжүүлсэн бөгөөд энэ нь 200,000 гаруй нүүдэлчин малчдад ашиг тус олгож, орон нутгийн иргэдийн амьдрах нөхцлийг сайжруулахад хувь нэмэр оруулсан байна гэж Монгол дахь охин компанийн менежер Гао Чуаньжинь танилцуулав.

Ярилцлагын төгөсгөлд Хятадын РадиоТелевизийн Цахим Сүлжээний Олон улсын компанийн Монгол дахь охин компанийн цаашдын төлөвлөгөөний талаар "Бүс ба Зам" санаачилгын дагуу Хятадын Радио Телевизийн Цахим Сүлжээний Олон улсын компани нь шаргуу хөдөлмөр, хариуцлагаа ухамсарлан хил дамнасан үйлчилгээний салбарт шинэ хуудас нээж, Хятад, Монгол, тэрчлэн "Бүс ба Зам" дагуух орнуудын хамтын ажиллагаа, хөгжлийг урагшлуулахад тасралтгүй хүчин зүтгэл үзүүлнэ гэж Гао Чуаньжинь хэлэв.

Зохиогч:  ЮЙ ИН, Д.МӨЧИР, Х.АРВИНТАЛ, Г.АЛС, Н.ЦОВОО

Найруулагч: Д.МӨЧИР

Эх сурвалж : Солонго Мэдээллийн Төв

Арлын жижиг улс Европын аваргуудтай тэнцлээ
Хөлбөмбөгийн ДАШТ-нд анх удаа оролцож буй 500 мянга орчим хүн амтай Кабо Верде улс Европ тивийн аваргуудтай тэнцлээ. Ингэснээр энэ улсын хувьд түүхэн мөч тохиож байна. Тэмцээн эхлэхэд дэлхийн чансааны хоёрдугаарт эрэмбэлэгдэж байсан Испани ийнхүү тэнцсэнээр гуравдугаар байр руу ухарлаа. Харин түүхэн оноогоо авсан Кабо Верде гурван байр ахиж 64-рт эрэмбэлэгдэж байна.

Тоглолт эхнээсээ л Испанийн давамгайлал дунд өрнөсөн. Гоолын боломж, бөмбөг эзэмшилт илүү байсан ч Кабо Верде байрласан хамгаалалт, хамгаалалтын ойлголцол маш сайн гэдгээ дэлхий дахинд харуулсан юм. Эсрэгээрээ Испанийн шигшээ багт Ламин Ямаль ус агаар мэт үгүйлэгдэж байлаа. Нэг ёсондоо эсрэг багтаа уншигдхаар тоглосон гэсэн үг. Хэдийгээр Кукурелла, Ферран Торрес нар гоолын хэд, хэдэн боломж үүсгэсэн ч гоол болгож чадаагүй. Кабо Вердегийн 40 настай хаалгал Возиньягийн гайхалтай хаалтуудыг энд дурдах нь зүйтэй. Ялангуяа Оярзабалын бараг орж явсан бөмбөгийг хааж, гоолын дайтай хаалт гүйцэтгэсэн.

Ийнхүү Португалийн хоёрдугаар лигт тоглодог 40 настай хаалгач Возиньягийн ачаар Кабо Верде ДАШТ-ний анхны оноогоо авлаа. Зах зээлийн үнэлгээ нь 50 мянган евро. Энэ мөнгийг Эрлинг Холанд таван цагт л олдог.

Хоёрдугаар хагас ч яг энэ дүр зургаар үргэлжилсэн. Кабо Вердечүүд байрласан хамгаалалтаа зохион байгуулалттай гүйцэтгэж, эсрэг багийн довтолгоонд хана хэрэм мэт л байлаа. Цөхрөнгоо барсан Де ла Фуенте формоо олж амжаагүй Ламин Ямалийг арга буюу талбайд гаргав. Тэр талбайд гармагцаа л унтаад байсан Испанийн довтолгоог сэргээсэн. Ялангуяа Микел Меринод дамжуулалт өгсөн ч цаадах нь үр дүнтэй болгож чадаагүй. Возинья энэ тоглолтод найман хаалт гүйцэтгэсэн. Испанийн гоол орох магадлал 2-оос илүү байсан нь Возинья ямар гайхалтай тоглосныг илтгэнэ. Тийм ч учраас энэ тоглолтын шилдэг тоглогчоор Возинья тодорсон юм.

Сүхбаатар аймгийн Асгат сумынхан боловсролын тогтолцоо, боловсон хүчний бодлогыг хөндлөө
Монгол Ардын намын бодлого, гишүүн төвтэй E4 стратеги, гишүүдийнхээ цахим бүртгэлийг илүү боловсронгуй болгож буй Enam 3.0 дэвшилтэт платформ, намын дарга Н.Учралын тэргүүлж буй Засгийн газрын шийдвэр, санаачлан хэрэгжүүлж буй “Эрх чөлөөний дөрвөн зам, дөрвөн чөлөөлөлт”-ийн бодлого, УИХ-аар хэлэлцэж буй хууль, тогтоолын төсөл, санаачлан боловсруулсан хуулийн төсөл, хөтөлбөрийнхөө талаар УИХ-ын гишүүн М.Мандхай Сүхбаатар аймгийн Асгат сумын намын гишүүд, дэмжигчдэд танилцууллаа.

Монгол Ардын намын Удирдах зөвлөлийн Ажлын албанаас 21 аймаг, 330 сумын хэмжээнд өрнүүлж буй “Ардын нам-Ард түмэндээ” аяны Сүхбаатар аймгийн багийг Удирдах зөвлөлийн гишүүн, УИХ-ын гишүүн М.Мандхай ахлан ажиллаж байгаа юм. Мөн намын Бага хурлын гишүүн Х.Оюунцэцэг, намын дэргэдэх Стратеги академийн судалгаа, эрдэм шинжилгээний секторын эрхлэгч Г.Батсайхан, Сүхбаатар аймгийн Монгол Ардын намын хорооны дарга Д.Амарбат, дэд дарга С.Ганбат, Асгат сумын намын хорооны гишүүн Б.Буд нар уулзалтад оролцлоо.

УИХ-ын гишүүн М.Мандхай Асгат суманд ажиллах үеэрээ намын ахмад зүтгэлтэн гишүүдийнд очиж хүндэтгэл үзүүлэн, гишүүд, дэмжигчдийнхээ санал бодлыг сонсож бодлого шийдвэртээ тусгах, оролцоог хангах “Ардын нам-Ард түмэндээ” аяны талаар тайлбарлаж намын дарга, Ерөнхий сайд Н.Учралын мэндчилгээг дамжууллаа.

Тухайлбал, аймгийн алдарт уяач, ахмад настан Ё.Гүрдорж, Улсын тэргүүний номын санч, намын ахмад зүтгэлтэн, насаараа хөдөөгийн соёлын байгууллагад ажилласан Соёлын тэргүүний ажилтан Ж.Ичинхорлоо, аймгийн алдарт уяач, намын ахмад зүтгэлтэн П.Дамдинжав нарт хүндэтгэл үзүүлсэн юм.

Ахмад гишүүд нам, төрд зүтгэж явсан он жилүүдийн дурсамжаа хуучлахын зэрэгцээ цаашид намын эв нэгдлийг хангах, боловсон хүчний чадавхыг илүү дээшлүүлэх, ажил хөдөлмөрөө хариуцлагатай хийж ард түмнийхээ амьдрал ахуйг дээшлүүлэх, улс орноо хөгжүүлэх үйлсдээ тууштай зүтгэхийг захиж байлаа.

УИХ-ын гишүүн М.Мандхай Асгат сумын Монгол Ардын намын гишүүд, дэмжигчидтэй өргөтгөсөн уулзалт хийхдээ намын дарга, Ерөнхий сайд Н.Учралын “Чөлөөлье” санаачилга, тэтгэврийн шударга тогтолцооны шинэчлэл, өөрийн санаачилсан Хөдөө аж ахуйн тухай хуулийн төсөл зэргийг танилцууллаа.

Байгалийн баялгаа ашиглах ногоон эрчим хүчний чөлөөлөлт, хүн бүр ажиллах хөдөлмөрлөх, бизнес эрхлэхэд тулгардаг саад бэрхшээлийг халж таатай орчныг бүрдүүлэх хууль эрх зүйн чөлөөлөлт, шударга зарчимтай ажиллах авлигын чөлөөлөлт, хүнд суртал хууль журмын хэрэгцээгүй саадаас хувийн хэвшил, иргэдээ чөлөөлөх бодлогыг орон даяар болон орон нутагт хэрэгжүүлэхийг Асгат сумын намын гишүүд дэмжин ирээдүйн ялалт амжилтын төлөө байгаагаа илэрхийлэв.

Уулзалтад оролцсон иргэдийн төлөөлөл хөдөөд дэд бүтцийн хөгжил, орон сууцжуулалт, цэвэр, бохир усны шугам, дулааны хангамж учир дутагдалтай байдаг, суманд аятай тухтай амьдрах нөхцөлөөс болж Асгат сумын иргэдийн тоо жил тутам буурч байгаа нь санаа чилээсэн асуудал болжээ. Мөн эрүүл мэнд, боловсролын тогтолцоо, боловсон хүчний бодлогыг хөндөж, малын гаралтай түүхий эдийг үнэд хүргэх, түүнийг боловсруулах, агуулах савыг бэлдэх шаардлагатайг хэлж байв.

Мөн уулзалтын үеэр Монгол Ардын намын Бага хурлын гишүүн Х.Оюунцэцэг 1072 хувьцааг өвлүүлэхтэй холбоотой хууль эрх зүйн зохицуулалтын талаар уулзалтад оролцсон гишүүдэд дэлгэрэнгүй тайлбарлаж өглөө.

Гишүүдээ сонсдог, илүү ойр харилцаа холбоотой, гишүүддээ хүрч ажилладаг эргэх холбоотой Монгол Ардын нам байх E4 стратеги, Enam 3.0 дэвшилтэт платформын талаар намын дэргэдэх Стратеги академийн судалгаа, эрдэм шинжилгээний секторын эрхлэгч Г.Батсайхан Асгат сумын намын хороонд танилцуулсан юм.

"Ардын нам-Ард түмэндээ" аяны баг Сүхбаатар аймгийн Дарьганга суманд томилолтоо үргэлжлүүлнэ.

ЦЕГ-аас Т.Саруултөгсийг хүүхдийн амь нас, эрүүл мэндэд аюул учруулахуйц бичлэг нийтлэхгүй байхыг анхаарууллаа
Бүжигчин Төөгөө буюу Т.Саруултөгс сүүлийн үед өөрийгөө өндөр барилгууд дээрээс нисэн бууж байгаагаар AI- аар бүтээж, энэхүү видеогоо өөрийн цахим хуудастаа олон нийтэд нээлттэй байршуулж эхэлсэн.

Энэхүү үйлдэл нь мэдээллийг ямар ч шүүлтүүргүйгээр шууд хүлээн авах эрсдэлтэй бага, өсвөр насны хүүхдүүд даган дуурайж болзошгүй, буруу алхам хийхэд хүргэх буруу сурталчилгаа болж буй гэж олон нийтийн зүгээс шүүмжлэлтэй хандаж байгаа юм.

Тэгвэл Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төв, Кибер аюулгүй байдлын зөвлөлөөс "Хүүхдийн амь нас, эрүүл мэнд, сэтгэл зүйд аюул учруулахуйц бичлэгийг цахим орчинд нийтлэхгүй, уриалахгүй байхад анхаарч ажиллахыг" анхааруулсан байна.

Прокурорын яллах дүгнэлт үйлдсэн хэргүүд
Прокурорын байгууллага энэ сарын 13-17-ны өдрийг хүртэлх хугацаанд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын 47,080 эрүүгийн хэрэгт хяналт тавьсан. Дээрх хугацаанд 1,672 гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл бүртгэгдсэн бол хэрэг бүртгэлтийн 810 хэрэг шинээр нээж, 422 хэрэгт прокурор яллах дүгнэлт үйлдсэн байна.

Яллах дүгнэлт үйлдсэн хэргийг тодруулбал, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 182, өмчлөх эрхийн эсрэг 111, хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 77, хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг 13, эдийн засгийн эсрэг 11,  хүний амьд явах эрхийн эсрэг 9, хүний халдашгүй чөлөөтэй байх эрхийн эсрэг 5, авлигын эсрэг болон хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг тус бүр 4, олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг 3, нийтийн албаны ашиг сонирхлын эсрэг 2, эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэгт 1 яллах дүгнэлт үйлдсэн байна.

Өмчлөх эрхийн эсрэг 111 гэмт хэргийг зүйлчлэлээр нь авч үзвэл, хулгайлах 45, залилах 36, дээрэмдэх 8, хөрөнгө завших 6, алдаатай гүйлгээ, андуурагдсан илгээмж, гээгдэл эд хөрөнгө, алдуул мал завших 6, мал хулгайлах 6, эд хөрөнгө устгах, гэмтээх 3, болгоомжгүйгээр эд хөрөнгө устгах, гэмтээх, үрэгдүүлэх 1 хэрэгт яллах дүгнэлт үйлдсэн байна.

Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн хэргүүдээс дурдвал:

- “М....” ХХК нь зохих зөвшөөрөлгүйгээр, үйлдвэрийн байрандаа гурилын хүчиллэг байдлыг шалгах зорилгоор Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын, Эрүүл мэнд, спортын сайдын 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн А/356/396 хамтарсан тушаалын 3 дугаар хавсралтад заасан “Монгол Улсад ашиглахыг хязгаарласан химийн хорт болон аюултай бодисын жагсаалт”-д багтсан натрийн гидроксид, этилийн спирт гэх химийн хорт, аюултай бодисуудыг хууль бусаар бусдаас худалдан авч, ашиглан үйл ажиллагаа явуулсан, хадгалсан хэрэгт Эрүүгийн хуулийн 24.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэг (Хуулийн этгээдийн нэрийн өмнөөс химийн хорт, аюултай бодисыг хууль бусаар ашиглан үйл ажиллагаа явуулсан)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд;

- “О...” ХХК нь зохих зөвшөөрөлгүйгээр, “төмрийн хүдэр боловсруулах” чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг үйлдвэрийн байрандаа Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын, Эрүүл мэнд, спортын сайдын 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн А/356/396 хамтарсан тушаалын 3 дугаар хавсралтад заасан “Монгол Улсад ашиглахыг хязгаарласан химийн хорт болон аюултай бодисын жагсаалт”-д багтсан натрийн карбонат, гипохлорит зэрэг химийн хорт аюултай бодисуудыг хадгалсан хэрэгт  Эрүүгийн хуулийн 24.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэг (Хуулийн этгээдийн нэрийн өмнөөс химийн хорт, аюултай бодисыг хууль бусаар ашиглан үйл ажиллагаа явуулсан)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Дорноговь аймаг дахь Сум дундан анхан шатны шүүхэд;

- Д.З нь  “С...” ХХК-ийн удирдах албан тушаалтан буюу гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа их хэмжээний татварын өрийг нуух, татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор 2023 оны татварын тайлант хугацаанд, үйл ажиллагаа явуулдаггүй “С...” ХХК-иас 22 ширхэг падаанаар 1,8 тэрбум төгрөгийн бараа, үйлчилгээ худалдан авсан мэтээр худал тодорхойлон, хий бичилт хийн худалдан авалтын буцаалт хэсэгт тусгаж, төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татварын дүнг 189,7 сая  төгрөгөөр бууруулан татвар төлөхөөс зайлсхийсэн хэрэгт Эрүүгийн хуулийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (Татвар төлөхөөс зайлсхийх)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд;

- Б.Э нь “Б...” ХХК-ийн удирдах албан тушаалтан буюу гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа их хэмжээний татварын өрийг нуух, татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор зорилгоор 2024 оны татварын тайлант хугацаанд, үйл ажиллагаа явуулдаггүй “С...” ХХК-иас 19 ширхэг падаанаар 2,3 тэрбум төгрөгийн бараа үйлчилгээг худалдан авсан мэтээр худал тодорхойлж, хий бичилт хийн худалдан авалтын буцаалт хэсэгт тусгаж,  төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татварын дүнг 236,6 сая төгрөгөөр бууруулан татвар төлөхөөс зайлсхийсэн хэрэгт Эрүүгийн хуулийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (Татвар төлөхөөс зайлсхийх) -т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Өмнөговь аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхэд;

- Д.Б нь “Х...” ХХК-ийн удирдах албан тушаалтан буюу гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа их хэмжээний татварын өрийг нуух, татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор 2022 оны татварын тайлант хугацаанд, үйл ажиллагаа явуулдаггүй “С...” ХХК-иас 2 ширхэг падаанаар 3,5 тэрбум төгрөгийн бараа, үйлчилгээ худалдан авсан мэтээр худал тодорхойлж, хий бичилт хийн худалдан авалтын буцаалт хэсэгт тусгаж, төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татварын дүнг 359,7 сая төгрөгөөр бууруулан татвар төлөхөөс зайлсхийсэн хэрэгт Эрүүгийн хуулийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (Татвар төлөхөөс зайлсхийх) -т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгинй хэргийн анхан шатны тойргийн шүүхэд;

- БНХАУ-ын иргэн Z... Х..., Монгол Улсын иргэн Т.А нар нь бүлэглэн НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын II жагсаалтад багтсан, метамфетамины агууламжтай сэтгэцэд нөлөөлөх бодисыг 2026 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр худалдаалах зорилгогүйгээр, өөрсдөө хэрэглэх зорилгоор  хууль бусаар олж авсан, улмаар 2026 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр У... нэртэй зочид буудлын өрөөнд хадгалсан хэрэгт Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (Хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд;

- Д.Н нь Эрүүл мэндийн яамны харьяа Х... төвийн ерөнхий захирлаар ажиллаж байхдаа 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдөр “Д...” ХХК-ийн захирал Д.Б-тэй гэрээ байгуулж, 2006 онд үйлдвэрлэгдсэн, эмнэлгийн оношилгооны зориулалттай аппарат болох компьютер томографыг 400 сая төгрөгөөр худалдан авч, “Д ...” ХХК-д эдийн засгийн давуу байдал бий болгосон хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт (Албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгож, их хэмжээний хохирол учруулсан)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд;

- Б.Д нь ... дүүргийн өрхийн эрүүл мэндийн төвийн даргаар ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, 2024 оны 01 дүгээр сараас 2025 оны хугацаанд Эрүүл мэндийн даатгалын сангаас олгосон төсвөөс нийт 194,6 сая төгрөгийг хувийн хэрэгцээндээ зарцуулж, их хэмжээний хохирол учруулсан хэрэгт Эрүүгийн хуулийн 22.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт (Хуулийн этгээдийн удирдах албан тушаалтан албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, хувьдаа давуу байдал бий богосон)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхэд;

- Ж.Э нь Нийслэлийн өмчит “...” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа, Төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэрээр албан тушаалаас нь чөлөөлж,  өөр хүнийг гүйцэтгэх захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон байхад өөрт олгогдоогүй албан тушаалын бүрэн эрхийг хэрэгжүүлж, нэр бүхий иргэдийг ажилд авах, мөнгөн урамшуулал олгох, ажлаас халах, ээлжийн амралт олгох болон компанийг төлөөлж иргэд, хуулийн этгээдүүдтэй ажил гүйцэтгэх, түрээс, худалдан авах гэрээнүүдийг байгуулах зэрэг шийдвэрүүдийг гаргаж дураараа аашилсан,

Мөн холбогдох хууль, дүрэм, журмыг зөрчиж, албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглан “К...” ХХК-тай 210 сая төгрөгийн гэрээг шууд байгуулж, бусдад давуу байдал бий болгосон, эрх бүхий албан тушаалтны тушаал, шийдвэргүйгээр өөртөө 15 сая төгрөгийн цалин бодуулах, өөрийн хамаарал бүхий “Б....” ХХК-ийн зохион байгуулсан үйл ажиллагааны зардалд 65,1 сая  төгрөгийг гаргуулж, өөртөө давуу байдал бий болгосон хэрэгт Эрүүгийн хуулийн 22.11 дүгээр  зүйлийн 1 дэх хэсэгт (Нийтийн албан тушаалтан дураар аашлах), 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг (Албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад, өөртөө  давуу байдал бий болгосон)-т зааснаар Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд тус тус шилжүүллээ.

Эх сурвалж: УЕПГ